antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Өвөлтэй хамт айлчилдаг “зовлон”

нийтлэсэн Admin

Цас ороход агаар цэвэршдэг хэмээн хүмүүс ам сайтай байдаг ч Улаанбаатарт тэр л өдрөөс асуудал эхэлдэг.

Тэр өдөр ёс юм шиг нийслэлд замын түгжрэл урьд өмнөхөөсөө ч илүү мэдрэгдэж, бараг уулзвар бүрт их, бага хэмжээний осол гарна. Гэхдээ дийлэнх нь азаар мөргөлдсөн, шүргэлцсэн төдий байдаг. Замд хальтиргаа үүсч түүн дээр нь нийслэлчүүд явган, машинтай гэлтгүй “хөл алддаг” гэм бий.

Улаанбаатарт өвөл хатуухан ирдгийг өнгөрсөн жилийн анхны цаснаар мэдэж билээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сурвалжлага бэлтгэчихээд хэд хоног гадуур алхахаас ч зүрхшээж байсан. Хэдийгээр нийслэлд цас орох тоолонд замын хальтиргааны эсрэг арга хэмжээ авч элс, бодис цацдаг ч нүдэнд харагдахаар үр дүн гардаггүйн дээр бодисын нөөцгүй болох тохиолдол бий. ТҮК-ийнхэн л явган хүний болон машин замд үүссэн мөсөн гөлөөнийг арилгаж харагддаг.

Урин цагт төдийлөн нүдэнд харагдаад байдаггүй нэг зүйл мөн л өвлийн улиралд үзэгдэнэ. Тэр нь эрх чөлөөт нийгмийг андуурагсадтай холбоотой. Ардчиллыг эмх замбараагүй байна гээд өрөөсгөл ойлгочихсон хүмүүс хаа тааралдсан газраа морь харж, нусаа нийж, шүлсээ нулимдаг. Тэр болгон нь хөлдөж нийслэлийн гудамж, талбайг буртагладаг. Бас дээр нь хаа сайгүй бөөлжис хөлдсөн үзэгдэнэ.

Гудамжинд морь харснаа хүмүүс Улаанбаатарын бие засах газаргүйтэй холбон тайлбарлах нь элбэг. Энэ ч үнэний хувьтай тайлбар. Учир нь нийслэлд нийтийн бие засах газар нүдний гэм. Хэдийгээр сүүлийн үед ийм газруудыг шинээр бий болгож байгаа ч сая хол давсан хүн амтай манай нийслэлд хүрэлцэхгүй байгаа нь гарцаагүй. Ингэлээ гээд хаа тааралдсан газраа морь харж болохгүй гэдгийг ухаарах хүн тун цөөн.

Зарим нэг нь гудамжинд бие засахаас зайлсхийхийг хичээх ч тэр бүр санаан зоргоор нь жорлон олддоггүй хэмээн ярьдаг. Уг нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, эмнэлэг, цайны газар, үйлчилгээний байгууллагуудын дийлэнх нь бие засах газартай байдаг. Тэгсэн мөртлөө үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөө нь хаалттай байдаг нь харамсалтай.

Зөвхөн ажилчиддаа нээлттэй байхаар зохицуулагддаг эдгээр бие засах газрууд нь нийслэлийн өнгө үзэмжинд сөрөг нөлөө үзүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Мөн бие засах газраараа бизнес хийдэг байгууллагууд ч мундахгүй. Улаанбаатарт үйлчлүүлэгчид цайны газар ороод шууд ариун цэврийн өрөө явах ч эрхгүй. Заавал хоол, цай захиалж байж сая нэг юм биеэ хөнгөлөх эрх олж авна. Зарим газарт хоол захиалахгүй бол цай авсан ч нэмэргүй гэсэн.

Түүнчлэн зарим газрууд “Манай бие засах газар засвартай” гэх юм уу “Ус нь тасарчихсан байгаа” хэмээн эвтэйхнээр хүмүүсийг аргалдаг ажээ. Харин зарим газар хүнийг 1500 төгрөгөөр бие засуулсан тохиолдол ч байгаа юм. Амандаа орж ирсэн мөнгөнийхөө тоог тоомжиргүйгээр хэлж орхих нь бас л хүмүүст асуудал болдог аж. Ингээд ямар ч сонголтгүйгээр булан, тохой бараадахад хүрдэг хэмээн иргэд ярьж байна.

Уг нь ийнхүү хүссэн газраа бие засах нь наанадаж нийслэлийн өнгө үзэмж, цаанадаж хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Үүсээд байгаа нөхцөл байдлаас гарахын тулд нийслэлд бие засах газруудын тоог нэн даруй олшруулах, мөн бие засах газраа ажиллуулахгүй байгаа болон түүгээр иргэдэд үйлчлэхгүй байгаа байгууллагуудын үйл ажиллагааг хаах хүртэл арга хэмжээ авдаг байх хэрэгтэй юм.

Тэгж л нийслэлд соёлын довтолгоон хийхгүй юм бол ахиад бид хэдэн жил ч ялгадсан дээрээ хальтирч унаж, түүний эвгүй үнэхээр амьсгалж явахыг хэлж мэдэхгүй. Нийслэлд нэн тулгамдаад байгаа асуудал яах ч аргагүй бие засах газрын хүрэлцээ гэдэгтэй санал нийлэхгүй хүмүүс ховор биз ээ. Тиймээс энэ асуудалд одоо анхаарлаа хандуулах цаг болжээ.

Энэ намрын сүүлчийн бороо өчигдөр орсон байж ч магадгүй. Намар орой болсон энэ цагт дулаарна хэмээн хүлээх нь утгагүй явдал. Нэг л өглөө сэрэхэд нэвсийсэн цас дарж, нийслэлд өвөл айлчлах нь тодорхой. Өвөлтэй хамт айлчилдаг “зовлон” Улаанбаатарт олон байна. Энэ болгоны өмнө барьц алдахгүйн тулд одооноос анхаарах нь дээр юм.

Ж.Тагтаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car