antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2012 Comments are off

Нүүрсний экспортын “жин” 19 хувиар нэмэгджээ

нийтлэсэн Admin

Монголбанкны гаргасан гадаад худалдааны тоймд өнгөрсөн хоёр сард манай улс урд хөрш рүү 1.6 сая тонн нүүрс экспортолж, 183.6 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад биет хэмжээний хувьд 19 хувиар, үнэлгээний хувьд хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт улсын нийт экспортын 34.6 хувийг эзэлж байна. Улсын нийт экспортод эзлэх хувиараа бусад эрдсийн бүтээгдэхүүн тухайлбал, зэсийн баяжмал 24.1 хувь, төмрийн хүдэр болон баяжмал 16.2 хувь, түүхий нефть 8.9 хувьтай байгаа ажээ.

Монголбанк тайландаа цайрын хүдэр, төмрийн хүдэр, жоншны экспорт жингийн хувьд буурсан ч коксжих нүүрс, нефть, алтных тодорхой хэмжээгээр өсч, улсын экспортын хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлснийг дурдсан байна.
Монголбанкны судалгаагаар өнгөрсөн хоёр сарын байдлаар улсын нийт импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар өсч, 939.3 сая ам.доллар, экспорт 27.4 хувиар өсч, 529.9 сая ам.долларт хүрснийг тэмдэглэжээ.

Импорт ийнхүү багагүй хувиар өсөхөд шатахууны импорт өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн болон тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн импорт 20-40 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Б.Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car