antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

“Гэрт бие заслаа” хэмээн амийг нь хөнөөжээ

нийтлэсэн Admin

Хамт байсан нөхрийгөө “Миний орон дээр бие заслаа” гэх шалтгаанаар амийг нь хөнөөсөн байх юм.

Энэ хэргийг Ц.Энхбат гэгч үйлдсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн зургадугаар сарын 8-нд авч хэлэлцээд түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 10 жил зургаан сар хорих ялыг чанга дэлэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ. Харин үүнийг эсэргүүцэж  Ц.Энхбат Нийслэлийн шүүхэд хадсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хэвээр баталжээ. Тиймээс дээд шатны шүүхэд хандаад байгаа гэнэ. Шүүгдэгч Ц.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ Хэрэг гардаг өдөр  өглөө нь унтаж байгаад найз И-гийнд очихоор гарсан. Гараад явж байтал талийгаач Б замд таарсан.

Би “Юу хийж байгаа юм бэ” гэж асуутал хүн хүлээж байна гэсэн. Би цаашаагаа найзындаа очоод ирж байхад замд талийгаач байж байсан. Тэгэхээр нь би “Яасан нөгөө хүн чинь ирээгүй юм уу” гэтэл ирээгүй байна гэж хэлсэн. Талийгаач “Надаас ганц юмны мөнгө байна уу” гэсэн. Би урьд орой нь уучихсан байсан болохоор бид хоёр дэлгүүр явж нэг шил архи авсан. Мөн талх, төмс, ургамлын тос зэргийг аваад манайд очиж хоол хийж идье гээд гэрт ирсэн. Бид хоёр ундлаад дараа нь  авсан архиа уусан. Талийгаач хүнтэй утсаар “Чи миний төрсөн өдрийг мэдэж байна уу.

Би удахгүй яваад очъё” гээд яриад байсан. Тэгээд талийгаачийг явуулах гэтэл гуйваад согтсон байсан болохоор нь би “Чи жаахан амарч байгаад яв” гэж хэлсэн. Талийгаач “Тэгье” гээд пийшингийн хажуу талын төмөр орон дээр унтсан. Би наад талынх нь модон орон дээр хэвтээд унтчихсан байсан. Тэгээд ам цангаад босоод ус уутал талийгаач манай гэрт бие засчихсан байсан. Тэгэхээр миний уур хүрээд “Яаж байгаа юм бэ гэрт шээгээд байхдаа яадаг юм” гэтэл талийгаач “Юун сүртэй юм бэ” гэсэн. Тэгэхээр нь талийгчийг авч гараад гадаа нэг цохьсон.

Дахиад шанаанд нь хоёр цохиход талийгаач газар уначихсан. Тэгтэл халааснаас нь миний утас, цаг, үнэртэй ус  гарсан. Тэгэхээр нь улам уурласан. Тэгтэл хажуу айлын эгч гарч ирээд боль гэхээр нь гэр лүү нь гүйж ороод сүх байна уу гэтэл байхгүй гэхээр нь гараад явсан. Гараад талийгаач дээр очиход босоогүй хэвтэж байхаар нь дахиж хоёр удаа өшиглөсөн. Талийгаач “Уучлаарай” гэхээр нь би гэр лүүгээ авч ороод унтуулсан. Орой манай хоёр дүү ирсэн. Манай дүү хоолоо хийгээд “Хоол ид” гэхэд талийгаач “Хоол идэхгүй бөөлжих” гээд байна гэсэн. Тэгээд би дүү нартаа хандаж “Жаахан хэвтэж байгаад явна байх хашааныхаа гэрлийг битгий унтраагаарай” гэсэн. Тэгээд өглөө босоход талийгаач нас барсан байсан. Эхлээд би өнгөрснийг нь мэдээгүй түргэн дуудсан. Ямар байдалтай байна гэж түргэн асуусан. Байдлыг хэлэхэд цагдаа дууд гээд би цагдаа дуудсан” гэж мэдүүлсэн байна.
Харин хохирогч Н  “Хэрэг гардаг өдөр О манай гэрт 08.30 цагийн үед ирээд уулзахдаа “Б шөнө хүнд зодуулсан юм шиг байна. Өглөө босдоггүй, түргэн дуудчихаад байж байна. Цугтаа манайх руу явъя” гэхээр нь цуг гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн байсан. Ингээд хүүгээ нас барсан талаар мэдсэн….Хохирлын 1.538.500 төгрөг нэхэмжилнэ” хэмээн мэдүүлжээ.

Д.Сүх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car