Өөрийн гэсэн стиль, имиж, өвөрмөц баргил хоолойгоороо рок попынхоноосоо эрхгүй ялгардаг дуучин С.Наран
сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэйгээр хувийн амьдралдаа цаг зав гаргах болжээ. Учир нь тэрээр найз залуутай болсон бөгөөд хамтран амьдарч эхлээд байгаа юм байна. “Би өдий хүртэл гэрлэхгүй байгаа нь миний хувь тавилан” хэмээн хэдхэн сарын өмнө ярилцлага өгч байсан тэрээр ийнхүү хайр дурлалтайгаа учирчээ. Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, хиймэл дүр эсгэгчдэд үнэн голоосоо дургүй, шудрага шулуун зантай дуучин бүсгүйн сэтгэлийг татсан залуу өөрөөс нь нэлээд хэдэн насаар дүү бөгөөд казак хүн аж. Хэдийгээр тэд хамтран амьдраад удаагүй ч ойр дотныхон нь хосуудыг тун удахгүй хуримын тов дуулгана гэж найдаж байгаа сурагтай.
Н.Хувьзаяа secret
Холбоотой мэдээ
Comments are closed.