antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2012 Comments are off

ХУЛХИ ЗАЙРАН

нийтлэсэн Admin

Монголын ард түмэн итгэлийн хоёр салаа зам дээр гацаад удаж байна. “Хонгорт итгэх үү, Хаянд итгэх үү”. Хэрвээ Хаянд итгэвэл бүхэл бүтэн сумын хүн ардыг “Хамуутай” гэж доромжлоход хүрнэ. Учир нь Хонгор сумынхан цианит натрид хордсон гэж, Хаян дарга болохоор тэднийг хордоогүй ээ, ердийн нэг хамуу гэж хоёр туйлд мэтгэлцсээр он удаж, одоо энэ сэдэв улиг болоод хэний ч анхаарлыг татахаа больсон. Гэтэл цагтаа олуулаа, бүр таван мянгуулаа байсан Хонгор сумынхан өдгөө 600-уулаа л үлдсэн. Тиймд үнэний дэнсэн дээр 600 хүний нэр төр, үнэт зүйлийг ердөө ганцхан хүний эрх мэдэл, албан тушаалтай жинлэж, жишиж, харьцуулж, зольж байгаа хэрэг. Хонгор сумынхан хордсон гэдгийг баталчихвал Д.Хаянхярваа, цаашлаад МАН-ын нэр хүнд “худалч, сохор”-ын зиндаанд хүрч унах учраас нэг л итгэлийн замаар монголчуудыг зүтгүүлж байна. Ийнхүү Хаянгийн нэр мандан бадарч, Хонгор сум балран доройтож байгаа нь бодит үнэн билээ.

Д.Хаянхярваа эзтэй юм шиг амладаг, амласан нь эзтэй юм шиг буруугаараа биелдэг энэ төрийн их зайран. Зайран гэж нэг бол үйлийн үргүй зөнч хүнийг өргөмжилж хэлнэ. Нөгөө бол үйлэргүй хулхи хүнийг егөөдөж хэлнэ. Дархан-Уул аймгийн Засаг даргад нэр дэвшиж байхдаа Д.Хаянхярваа Хонгор сумыг сонгомол жижиг сум болгоно хэмээн амласан байдаг юм. Гэтэл одоо ямар байдалтай сум болсныг нутгийн иргэд бүү хэл, Монголын ард түмэн гадарлаж буй. Зайрантны хэлснээр сонгомол сум болсон гэхэд болно. Гэхдээ буруу утгаараа л даа. Ард иргэдийг нь Эрүүл мэндийн яамнаас “хамуутай” хэмээн зарлаж, хөрс нь цианитад хордож, ус нь мөнгөн усанд нэрвэгдэж,  бүсгүйчүүд нь дутуу төрж, үнээнүүд нь хээл алдаж Монголын уул уурхайн балгаас үүдэлтэй эмгэнэлийн жишиг сум болж хувирчээ.

Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ энэ бүхний гол буруутан нь Д.Хаянхярваа байх атал “хээр явж байгаад хээл алдсан хэдэн үнээний төлөө” аймгийн Засаг дарга нь хариуцлага хүлээдэг хууль байхгүй гэж цэцэрхээд, цэц булаалдаад, мэлзээд, мэдэн будилаад нэр цэвэр үлдсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан цөөнгүй албан тушаалтан хариуцлага хүлээсэн байдаг ч Хаян дарга харин МАН-аасаа шагнал гардаад явж байсан түүхтэй. Яасан гэж. Нүдээ сайтар таглаж, чихээ сайн бөглөснийг нь үнэлж. Ирээдүйн шилдэг улстөрч хэмээн шагнасан байдаг. Үүнээс дүгнэвэл, улстөрч хэмээгч нь дүр бүтээж, аль болох олон хүнийг хулхидахыг хэлдэг гэгч сөрөг афоризм үнэний хувьтай ч мэт.

Өдгөө төрийн их зайран болчихоод сууж буй Хаян дарга нүдэн балай, чихэн дүлий болж жүжиглэхдээ гаргуун. Их олон жишээ баримт бий. Засаг ноёноор эрхлэн захирч буй харьяа нутаг дэвсгэрт нь гадаадын нэг нөхөр орж ирээд хор “үйлдвэрлэж” байсныг мэдэхгүй өнгөрсөн нь хариуцлагатай, ирээдүйтэй төрийн хүний явдал юм гэж үү. Тvvнчлэн аймгийн мэргэжлийн хяналтын газраас “Хонгор сумын цэвэрлэх байгууламж химийн хорт бодисоор бохирдсныг аль дээр аймаг сумын удирдлагад мэдэгдсэн ч ямар нэг арга хэмжээ аваагvй. Харин мал vхсэний дараа л бужигнаж эхэлсэн” хэмээн тухайн vед мэдэгдэж байсныг уншигчид мартаагvй.

“Би хэзээ ч худал амлаж байгаагүй. Би хэлсэнээ л ажил болгодог” хэмээн өнгөрсөн сонгуулийн танилцуулах хуудсан дээрээ тод улаанаар цохон тэмдэглэсэн зайрантан бол ирээдүйн Сангийн сайд Д.Хаянхярваа билээ. Түүний мөрийн хөтөлбөрт тусгаснаар бол өдийд Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр сүндэрлэчихсэн, олон зуун хүн ажлын байраар хангагдсан байх ёстой байлаа. Хээтэй, хээгүй хороолол, шинэ хуучин Дархан гэлтгүй орон сууцанд л толгой хоргоддог бол интернэтийн сүлжээнд холбогдоод дэлхийгээр тэнэх байлаа. Аймгийн хатуу хучилттай хуучин замыг хуу татаж, бүрэн шинэчилсэн зам дээгүүр давхих байлаа. Дархан хотын дулааны хоёр дахь эх үүсвэрийг барьж байгуулна, “Дархан Их Сургууль” цогцолбор байгуулах асуудлыг орчин үеийн менежментээр шийдвэрлэнэ, Шарын гол сумыг Дархан хоттой хатуу хучилттай замаар холбоно. Орхон сумын төмс, хүнсний ногоог жилийн туршид жигд борлуулах зоорийн нэгдсэн аж ахуйн зохион байгуулалтад оруулан, цэвэр усны хангамжийн нэгдсэн системтэй болгож, цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулна гэх мэтээр түүний сонгуулийн амлалт үргэлжилнэ. Гэвч энэ бүхэн Дарханчуудын хулхин дээр ургуулсан дур татам цэцэг байлаа.

Өнөөдөр түүний тарьсан цэцэг Дарханаас хальж Монголыг хамраад байна. УИХ-ын 19 дүгээр тойргоос нэр дэвшиж гарсан Д.Хаянхярваа журмын нөхөр Ж.Сүхбаатарын хамт иргэдэд их хэмжээний мөнгө буюу жилдээ бараг 16888000 төгрөгөгнө хэмээн хэлж толгойг нь эргүүлж саналыг авч гарсан байдаг. Ямар ч учиртай тоо юм, бүү мэд. МАН-аас амласан “Эх орны хишиг”-ийг эдийн засагчийнхаа хувьд задлан гаргалгаа хийсэн мөнгөн дүн бололтой. “Би худал хэлдэггүй хүн. Тиймээс энэ хэмжээний мөнгийг та бүхэнд өгөх болно. Гэхдээ намайг л сонговол шүү дээ” хэмээн тэрбээр сурталдаж байлаа. Тэднийг улс төрч ч биш, ердөө л нэг муу залилангийн гэмт хэрэгтнүүд хэмээн цоллоход буруугүй мэт. Учир нь Д.Хаянхярваа Сангийн сайд болмогцоо иргэдэд өгөх “Эх орны хишиг”-ийг хүртээх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. “Юун нэг сая төгрөг… хаана байгаа мөнгө вэ… эдийн засагчийнхаа хувьд үүнийг боломжгүй гэж харж байна…” гээд л, тэгснээ энэ нь МАН-ынх нь амлалттай холбоотой эмзэг асуудал учраас “Эхний ээлжинд өндөр настай, эмзэг бүлгийн ахмадуудад сая төгрөг өгнө” гээд л, тэгмэгцээ болиод “Сар шинээс өмнө өгвөл үнийг хөөрөгдөх аюултай” гээд л мангартаж өгсөн.

Өнгөрсөн нэгдүгээр сард буюу Сангийн сайд Д.Хаянхярвааг томилогдох үед 5400 төгрөг байсан үрхийн мах өнөөдөр 9000 төгрөг хүрээд байна. Д.Хаянхярваа сайд энэ хооронд ганц ч удаа ам нээсэнгүй. Улс орны эдийн засгийн амин судас болох үнийн бодлогыг тэр аль хэдийн тавиад туучихжээ. “Ер нь бол хуулиараа Монголбанк энэ чиг үүргийг хүлээдэг л дээ” гэж хөөрхөн бухаж суугаа төрийн ийм зайранг Сү.Батболд ямар шалгуураар дэвшүүлэн тавив аа.

Бултах, булзааруулах, хулхидах, хууран мэхлэх, мэдэн будилах, мэдээгүй дүр эсгэх. Энэ бол Хаянгийн мэргэшиж буй үйлдлүүд. Тэгсэн атал тэр төрд хэрэгтэй зайран гэж үү. Үгүй ээ, тэр төрд биш, Ерөнхий сайд Сү.Батболдод хэрэгтэй байсан хэрэг. Дуулгавартай номхон хийгээд юуг ч мэдэн будилаад, эсвэл хууран мэхлээд өнгөрөх шалгарсан авъяас нь МАН-д хэрэг болно. Д.Хаянхярваагийн удирдлаган дор ажиллаж  байсан хэсэг нөхөд нь  оны өмнөхөн “аавын хаалгыг” татаад байгаа би­лээ. Нөхдийгөө 2008 оноос хойш байцааг­даж шоронд орох хүртэл нь Хаян дарга хүний урманд нэг ч удаа өмгөөлөөгүй. Өмгөөлвөл хам хэрэгтэн болчих учраас өөрийгөө сүйд хийчихгүйн төлөө нэр төрийнхөө өчүүхэн оромжинд тэр бүтэж үхэх нь холгүй бүгсэн. Учир нь төсвөөс 800 сая төгрөгийг хулгайлан завшсан дээрх гэмт хэрэгт Д.Хаянхярваагийн хамаарал байсан юм.

Эрхэм гишүүн 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашсан. Харин төрийн сангаас хөрөнгө шамшигдуулсан хэрэг 2004-2008 оны хооронд удаа дараагийн үйлдлээр хийгдсэн байдаг. Тус аймгийн Санхүү эдийн засаг бодлого зохицуулалтын хэлстийн дарга Д.Нямхүү, Төрийн сангийн тасгийн дарга Э.Наранбаатар нарын 30 гаруй хүнд холбогдсон эл хэргээс тухайн үеийн Засаг ноён л цэвэрхэн мултарсан. Эл хэрэгт холбогдсон Ний­тийн аж ахуйн үйлчилгээний газрын дарга Д.Баяраа, одоогийн Засаг дарга Г.Эрдэнэбат нар Д.Хаянхярваа гишүүний эртний андууд. Мөн хэргийг гардан гүйцэтгэсэн Э.Наранбаатар,  Д.Нямхүү нартай ч эрхэм түшээ журмын нөхөд аж. Дээрх хүмүүс төсвөөс 800 сая төгрөгийг  хулгана шиг зөөж  байхад Засаг дарга Д.Хаянхяр­ваа мэдээгүй өнгөрчээ. Өнөөх мэдэн будилах, мэдээгүй дүр эсгэх зангийнхаа ачаар тэр хэргээс мултарсан ч ядаж л Засаг ноёны хариуцлага гээч ял зэмд унах ёстой байсныг хэн ч дурьдалгүй орхижээ.

Нүд чих нь бөглөөстэй төрийн зайрантан Д.Хаянхярвааг тийм сүйхээгүй, мөнгөний сүвгүй хүн юм болов уу гэж бодтол бас тийм биш ажээ. Түүнийг сүйхээтэй нэгэн, гэхдээ ихэнхдээ буруу тийшээ сэргэлэнтчих гээд байдаг гэх хүмүүс бий. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нар бизнесийн эртний андууд гэнэ. 2008 оны сонгуулиас өмнө Дорноговь, Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан энэ хоёр нөхөр тендерийг хэл амгүй хэрнээ хувьдаа хэрхэн амжилттай завшин хэрэгжүүлэх арга замыг нээжээ. Тэд орон нутагтаа 2003-2008 онд баригдсан орон сууцнууд болон томоохон барилгын тендерүүдийг сольж хэрэгжүүлдэг байж. Өөрөөр хэлбэл, Дархан-Уулд баригдах томоохон барилгуудыг Ж.Батсуурийн харьяаллын компани, Сайншандыг Д.Хаянхярваагийн мэдлийн болон ах дүү нарынх нь компани гүйцэтгэсэн аж. Албан тушаалаа ашигласан иймэрхүү “мөнгөний хөөрхөөн ажил” хийсээр ирсэн бага гарын эдийн засагч маань өдгөө том мөнгөн дээр суугаад, сурсан эрдмээ турших хамгийн боломжтой мест дээрээ очоод байна. Төрийн мөнгийг хувийн данс руугаа хэрхэн гүйлгэж болох дамжаа дүүргэсэн, эсвээс нэр зүс холбогдсон ийм хүнээр улсынхаа мөнгөний бодлогыг атгуулаад сууж байгаа нь нэгэн бодлын харуусалтай.

Улстөрчдөд байдаг нэг муу нохой залиас хүртэл эрхэм Хаян суралцахаа мартаагүй. Тэр юу гэвэл шулуун шударга дүр эсгэхийн тулд эгэл ядуу нэгэн болж жүжиглэх. 2010 оны албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр УИХ-ын гишүүдээс цөөн хэдэн хүн унах унаагүй, мал хуйгүй, банкинд хадгаламжгүй гэж мэдүүлсний нэг нь Д.Хаянхярваа гишүүн. Ядаж ямбий “Эксел” ч байхгүй гэх. Бас газар тариалангийн бүс нутагт найман жил Засаг даргаар ажиллаж байсан хэрнээ алга дарам газар ч үгүй гэж өрөвдүүлэхээ мартаагүй. Хувьдаа компанигүй. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр бүр Төрийн банкнаас 25 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Хулхи зайран Хаянгийн паян ийм бөлгөө.

Д.Дамдинжав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car