antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 Comments are off

Махны үнэ 10000 төгрөгт хүрлээ ……….. …… ………

нийтлэсэн Admin

Махны үнэ арван мянгад хүрлээ. Бидний хүнсний гол хэрэглээ болсон мах өндөр үнэд хүрсэн нь ард иргэдийн амьдралд бинзений үнэ өссөнөөс хүнд тусаад байгаа юм.  Энэ жил иргэдийн хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэсэн. Харьцангуй их хэмжээний мах нөөцөд бэлтгэсэн гэж байгаа ч энэ нь иргэдэд хүрэлцэхгүй байгаа. Тиймээс засгийн газраас 10 мянган тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас нэмж бэлтгэн худалдаанд гаргаж байгаа ч үр дүнгээ өгсөнгүй.

Өмнөх долоо хоногт хонины ястай мах дунджаар 6800 төгрөг, үхрийн ястай  мах 7213 төгрөг, ямааны мах 4600 төгрөг, адууны мах 5540 төгрөг, хонины цул мах 6850 төгрөг, үхрийн цул мах 8013 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан бол өнөөдөр үхрийн цул мах 9000-12000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Мөн хонины цул мах 8500 төгрөгт хүрчээ. Түүнээс гадна гадуур махны олдоц муу байгаа гэнэ. Мах олдохгүй, үнэтэй зарагдаж  байгаагаас болж ихэнх хиамны үйлдвэрүүд хаалгаа барихад хүрээд байна.

Нийслэлийн томоохон дэлгүүр, супермаркетуудад “Мах импэкс” “Траст трейд” зэрэг компанийн бүтээгдэхүүн л ирдэг болжээ. Үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар бүтээгдэхүүнийхээ үнийг 500-2000 төгрөгөөр нэмсэн ч хиамны үйлдвэрүүдэд ашиг тусаа өгөөгүй байна.  Нөөцийн махыг өрхийн орлого муу, амьдралын боломж тааруу айлуудад зориулан мөн махны  үнэ тогтворжуулах зорилгоор гаргадаг. Гэтэл өчигдөрхөн Монголын махны холбооноос “Нөөцийн махны үнийг тодорхой хэмжээгээр нэмнэ” гэсэн саналыг Нийслэлийн захирагчийн албанд гаргасан байх юм. Шил шилээ даран нэмэгдэж буй махны үнийг тогтворжуулах талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас тодруулахад “Махны үнэ үнэхээр өсч байна. Мах хэрэглэгч нар энэ тал дээр олигтойхон тэмцээд өгөх хэрэгтэй байна. Хэрэглэгчдийн нийгэмлэгийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд ажлаа хийгээч ээ. МҮЭХ-оо энэ асуудал руу ормоор байна. Орох гэхээр эрх зүйн орчин дутаад байгаа юм. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага хуультай. Энэ байгууллага ажлаа хийж чадахгүй бол тамга тэмдэгээ хураалгаад бид нарт ажлаа өг. Маш энгийн шүү дээ. Ард иргэдэд долоо хоног мах идэхгүй байхыг уриалаад эсвэл ганцхан захаас нь мах аваад бусдаас нь мах авахгүй байх тал дээр тэмцэл өрнүүлээд өгөө чээ” гэсэн байр суурьтай байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car