antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 Comments are off

Роберт Левандовски гэрээгээ тийм хялбар сунгахгүй

нийтлэсэн Admin

Боруссиа Дортмунд анх Роберт Левандовскиг 2010 онд Польшийн  Лех Позен багаас  4,75 сая еврогоор авч  түүнтэй 2014 он хүртэл гэрээ байгуулсан. Энэ улиралд Польш тоглогч албан ёсны 36 тоглолтонд оролцож,  21 гоол , 10 гоолын дамжуулалт өгсөн  жинхэнэ тэсрэлт хийсэн бөгөөд  багийн зүгээс гэрээгээ хугацаанаас нь өмнө  сунгахыг хүсэж талууд хэлэлцээ хийж эхэлжээ. Харин эхний уулзалтын дараа түүний  зөвлөх Шезари Кучарски Дортмундын тавьсан саналд  сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. “ Ийм тоглолттой хөлбөмбөгчин Боруссиа Дортмундын хамгийн өндөр цалинтай тоглогчдын тоонд багтах ёстой” гэж энэ саналыг хүлээж авахаас татгалзсан байна. Хэрвээ Роберт Левандовскид дорвитой санал тавихгүй бол багаасаа явсан ч болно гэж  үзэж байгаа юм.Одоогоор Герман, Английн багуудаас Польш довтлогчийг  сонирхож буйгаа илэрхийлсэн мөн Испаниас гурван баг сонирхож байгаа гэж түүний зөвлөх ярьжээ.

sportnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car