antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2012 Comments are off

Хурандаа нарыг хорих шийдвэр гаргасан нь цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарлаа

нийтлэсэн Admin

-Тэднийг хориход цагдаагийн албан хаагчид ажил хаяхад бэлэн гэв-
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдсан хурандаа нарын шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 09.50 цагт эхлэв. Тус шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр О.Алтангэрэл, Л.Өлзийхүү, Ц.Итгэл, Д.Энхтунгалаг нар байлцсан юм.

Шүүх хурал эхлэхэд үймээний үеэр буудуулсан хохирогчдын ар гэрийнхэн шүүх танхимд орж суух хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч тэдний эл хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ийнхүү шүүх танхимд орж чадаагүй хохирогчдын ар гэрийнхэн цагдаа нарын ар гэрийнхэнтэй сөргөөцөлдөн шүүх танхимын гадаа нэлээд маргаан дэгдээж байлаа. Харин Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа цагдаа болон хохирогчдын ар гэрийнхэн урьдын адилаар хоёр хуваагдан жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байсан юм.

Хэдийгээр шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд зарлагдсан ч шүүгдэгч Д.Зоригтын өмгөөлөгчийн бие муу гэсэн шалтгаанаар хойшилсон. Түүнчлэн тухайн үеийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хуульзүй дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Эдгээр хүмүүс шүүх хуралд оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байсан ч тэднээс хэн нь ч түс шүүх хуралд ирсэнгүй.

Ийнхүү шүүх хурал эхлээд удаагүй байхад шүүгдэгч Г.Ганбаатарын /хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа/ өмгөөлөгч Б.Оросоо Солонгос уруу ажлаар явсан учир нэмж өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн ч эл хүсэлтийг хүлээж аваагүй юм. Түүнчлэн шүүх бүрэлдэхүүний зүгйэс өмгөөлөгч Б.Оросоогийн Солонгос явсныг нотлох баримт хангалтгүй байна гэж үзээд Г.Ганбаатарын хэргийг тусад нь хэлэлцэхээр түр хойшлуулсан.

Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нарын хэргийг хэлэлцэн, тодорхойгүй хугацаагаар хойшлуулан, тэднийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги уруу ачих шийдвэрийг гаргав. Харин энэхүү шийдвэрийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид эсэргүүцэн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг ч мөн гаргасан юм.

Шүүхийн шийдвэр гарсны дараа гадна байсан хүмүүс эсэргүүцлээ илэрхийлэн, нэлээд маргаан дэгдээлээ. Тэднийг шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих захирамж гаргасан байна. Ийнхүү Ч.Амарболд нарыг цагдан хорих уруу ачих эсэх захирамж гарахыг хүлээж байх зуур 14.00 цаг өнгөрсний дараа шүүгдэгчдийн биеийн байдал муудаж, түргэн дуудсан юм. Учир нь шүүгдэгчид бүгд сахарын өвчтэй учир сэтгэл санаамы байдлаас хамааран биеийн байдал нь ийнхүү эрс мууджээ.

Шүүгдэгчдийн биеийн байдлыг үзсэн эмч тэднийг эмнэлэгт хүргэх шаардлагатай гэж үзсэн боловч ерөнхий шүүгчийн зүгээс эмчийн дүгнэлтийг үл харгалзан хурандаа нарыг хорих анги уруу ачина хэмээсэн нь нэлээд үл ойлголцол үүсгэсэн юм. Шүүгчийн шийдвэрийг цагдаагийн ар гэрийнхэн ихэд эсэргүүцэн Ч.Зоригт шүүгчийг барьж, аван цохиж ч байгаа харагдсан. Аргагүй биеийн байдал нь муудсан учир шүүгдэгчдийг төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэхээр болов.

Цагдаагийн хурандаа нарыг цагдан хороих шийдвэр олон хүнийг ийн цочирдуулсан. Хэрвээ хурандаа нарыг цагдан хорих төв рүү ачвал нийслэл хот дахь цагдаагийн албан хаагчид ажил хаяхад бэлэн гэдгээ ч илэрхийлж байлаа. Шүүгдэгчдийг цагдан хорих шийдвэр гарсны дараа тэднээс дараахь асуултад хариулт авлаа.

Ч.Анарболд: Шүүх бүрэлдэхүүн хүний эрхийг ноцтой зөрчиж байна /ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал/

-2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбогдуулан биднийг дөрвөн жил шалгалаа. Ингэхдээ 2009 онд энэ хэргийг Өршөөлийн хууль гарсны дагуу хэрэгсэхгүй болгосон ч УЕП-оос дахин сэргээн шалгаж эхэлсэн. Түүнчлэн хуульзүйн ямар ч үндэслэлгүйгээр цэргийн гэмт хэрэг болгож шалгасан. Энэ бүх ажиллагаанд бид хууль сахих үүднээс үнэн бодит тайлбар өгсөөр ирсэн.

Өнөөдрийн шүүх хуралд Г.Ганбаатар хурандаагийн өмгөөлөгч гадаадад томилолттой байсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг тавилаа, мөн шаардлагатай гэвэл шүүхийн ажиллагааг , тасралтгүй явуулах зорилгоор нэмэлт өмгөөлөгч авах хүсэлт тавьсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн хуульзүйн ямар ч үндэслэлгүйгээр түүний хэргийг тусгаарлачихлаа. Үүнийг хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгч эсэргүүцсэн. Дөрвүүлэнг нь хамт шийдэх ёстой гэсэн тайлбарыг тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хэний ч хүсэлтийг хүлээж авсангүй.

Бид хуулийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны аль алинд нь өдийг хүртэл хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэтэл хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй гэдэг үндэслэл шинээр гаргаж ирэн биднийг цагдан хорих арга хэмжээ авлаа. Энэ бол Монгол Улс тэр дундаа Сүхбаатар дүүргийн шүүхэд хууль хэрэгжихээ больсныг илтгэж байна. Энэ бол ямар нэгэн захиалгаар бидний эрхийг ноцтой зөрчсөн үйл явдал.

Одоо Та бүхний зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Юуны өмнө дээд шатны шүүхэд гомдол гаргаж байна.

-Албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө та нар өнөөдөр буруудаж байна. Та бүхэн үнэхээр буудах тушаал өгсөн юм уу?

-Би буудах тушаал огт өгөөгүй гэдгээ олон удаа хэлсэн. Байлдааны сум тавьж, өгч болохгүй шүү гэдэг үүргийг удаа дараа өгч байсан. Манай цагдаагийнхан ч миний үүргийг дагасан гэдгээ баталдаг. Хэн нэгэн хүний хийсэн хэргийн төлөө цагдаа үймээн самууныг тараах зорилгоор долдугаар сарын 1-нд болсон үйл ажиллагаанд оролцсон гэдэг утгаар нь өнөөдөр буруутгаж байна шүү дээ. Мөн тухайн үед Ерөнхийлөгчийн гаргасан үймээнийг тараах ажиллагаанд манай дотоодын цэрэг оролцоогүй. Ийм учраас энэ хэрэг угаасаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэлэхэд болно. Байдал ийм байхад өнөөдөр шүүх бүрэлдэхүүн биднийг заавал хилсээр буруутгахаар дайраад байгаа нь үнэхээр хүний эрхийг зөрчсөн ноцтой гажуудал юм.

О.Алтангэрэл: Цагдан хорих шийдвэр нь энэ хүмүүсийг буруутай мэтээр харагдуулах гэсэн жүжиг /Ч.Амарболдын өмгөөлөгч/

-Хурандаа нарыг ямар учраас цагдан хорих гэж байгааг шүүх бүрэлдэхүүнээс тодруулсан уу?

-Өнөөдөр энэ танхимд шүүгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар, улсын яллагч гээд шүүх хуралд оролцох ёстой бүх субъект тойроод сууж байлаа. Хорих шийдвэрийг хууль бус ажиллагаа гэдгийг бүгд хэлсэн. Гэтэл огт авч хэлэлцсэнгүй. Тэр ч бүү хэл, хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүү “Шүүгчээс татгалзаж байна” гэж хэлэхэд хүлээж аваагүй. Бидний хууль ёсны дагуу тавьсан хүсэлтэд “Бид шийдчихсэн. Одоо юу ч сонсохгүй” гэж хариулсан. Яагаад цагдан хорих гэж байгааг ллвлахаар “Бид шийдсэн, одоо наад асуултад чинь хариулахгүй” гээд гараад явчихлаа.

-Хэргийг тусгаарлах хуульзүйн үндэслэл байсан юм болов уу?

-Нэгдүгээрт, ийм үндэслэл огт байхгүй. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хэлэхэд, энэ хүмүүс долдугаар сарын 1-ний үймээний буруутныг илрүүлчихсэн мэтээр та бүхнийг хуурч байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн шүүх хурал Ч.Амарболд албан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай юу, түүнд нь О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар гэдэг хүмүүс холбоотой юу гэдгийг л тоггоох ёстой болохоос тэр дөрвөн хүнийг буудаж хөнөөсөн, бусад хүнийг шархдуулж, гэмтээсэн хүмүүсийг олж тогтоох гэсэн шүүх хурал биш. Тэр хүмүүсийг олж чадахгүй гэдгээ прокурор, мөрдөн байцаагчид хэдийнэ хэлчихсэн. Энэ хэргийн буруутан хэн бэ, түүнийг илрүүлж өгөөч гэж ард түмэн хүсч байгаа. Гэтэл энэ хэдэн хүнийг шүүхийн танхимд суулган цагдан хорьж буруутай юм шиг харагдуулаад гэмтнийг олчихсон юм шиг царайлж, хохирогчид, ард түмнийг хуурах гэсэн томоохон жүжиг болох гэж байна. Та бүхэн эрх баригчдаас хүн хөөж буудсан хар машиныг олсон уу, цагдаагийн буутай таарахгүй байгаа сумны эзнийг олсон уу гэдгийг марталгүй ахин дахин асууж байх ёстой шүү.

О.Зоригт: Галыг хэн унтраасныг ярьж байгаа болохоос хэн тавьсныг ярихгүй байна /НЦГ-ын дарга асан, цагдаагийн хурандаа/

-Биднийг дөрвөн жил хилс хэрэгт холбогдуулан шалгалаа. Энэ хүмүүс хуулийг огт хэрэгсэхгүй байна. “Хууль тийм. Гэхдээ бид ингэнэ” гэж ярьж байна. Хуульд юу гэж бичсэн байна хэнбугай ч түүнийг дагах л ёстой. Хуулиас дээгүүр улс төр байх ёсгүй гэж Х.Тэмүүжин гишүүн хэлж байсан. Гэтэл хуулиас дээгүүр улс төр байдгийг би өнөөдөр бие махбодиороо мэдрээд зогсч байна. Хууль ер нь хэнд ч хэрэггүй юм байна. Үүнийг зөвхөн бид хэлээд байгаа юм биш. Хохирсон хүмүүсийн өмгөөлөгч нь “Шүүгч ээ, таны шийдвэр хууль бус байна. Тийм учраас танаар энэ хэргийг бид шүүлгэхгүй” гэж хэллээ шүү дээ.

Гэтэл “Тэг ээ, тэг. Гэхдээ эднийг хорьчихно оо” гэж хэлээд гарлаа. Энэ ямар хууль вэ. Хүнийг ямар тохиолдолд, ямар үндэслэлээр хорихыг хуульд маш тодорхой заасан байдаг. Бид бүгдээрээ 20-30 жил хуулийн байгууллагад ажилласан, хэрэг түвэг шалгадаг, шалгах ажиллагааг удирддаг байсан хүмүүс. Энэ байдлыг хараад олон хуульч сэтгэлдээ уйлж байгаа болов уу. Хуулийг ингэж гутааж болохгүй. Хэрвээ хууль хэрэггүй л юм бол бүгдээрээ огт хуульгүй болчихъё л доо. Ингэж шударга ёс тогтдоггүй юм. Бид бүгдээрээ өнөөдөр энэ хууль бус ажиллагааны хохирогч болж байна. Уг нь Эрүүгийн хуульд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж байдаг. Тэр нь хүнийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татах, хэрэгт холбогдуулж шалгахыг хэлдэг.

Харамсалтай нь прокурор, шүүгч нар Монгол Улсын хуулиудыг нүдээ ч цавчихгүй зөрчиж байна. Ийм байхад бид юунд найдах ёстой юм бэ. Уг нь нийгмийн бүх харилцааг хуулиар зохицуулахыг л эрх зүйт төр гэдэг шүү дээ. Хуулийг хүн бүр зулайнаас өлмий хүртлээ хэрэгжүүлэх ёстой. Бид шүүхийн эрхэм сэнтийд суусан хүмүүсийг эрхбиш хуулийн дагуу шийдвэр гаргах байх гэж найдаж байсан. Гэтэл ийм байдлаар хандаж байна. Ингээд ярихаар биднийг биеэ өмөөрч байна гэх байх л даа. Тэгвэл шүүх хуралд оролцож байгаа биднээс бусад тал хүртэл шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөд байгааг хэлсэн шүү.

-Шүүх бүрэлдэхүүн ийм шийдвэр гаргаж байгаа нь цаанаа ямар учиртай юм бол?

-Би хуулийн талаас нь сая ярилаа. Харин нөгөө талдаа яах аргагүй улс төрийн зорилго бий. Үүнийг та бүхэн ч мэднэ. Улс төрийн өнцгөөс нь ярихын тулд долдугаар сарын 1-ний үйл явдлыг санах хэрэг гарна. Яагаад тийм явдал болсон бэ. Цагдаа нар тэр байшинг шатаасан уу, бид очоод хүн зодсон уу. Цаана нь тодорхой хүмүүс байгаа шүү дээ. Ер нь сонгууль болгоноор төрд гарч биднийг удирдах гэсэн улстөрчид заавал нэг зодоон хийдэг, эсвэл нэг юм эвдэн сүйтгэдэг. 2004 оны сонгуулийн үеэр би Орост сурч байсан.

Үндэсний телевизийг эзэлж авлаа л гэсэн. 2005, 2006 он гэхэд бас л баахан поошиг нүдэж, лооль шидсэн улсууд байсан. Ер нь аливаа юмны эхлэлийг ярих ёстой. Жишээ нь, гaл гарлаа гэхэд тэр галыг хэн тавив, ямар хохирол учруулав гэж ярьдаг. Үүнийг ямар ч эрүүл ухаантай хүн ойлгох байх гэж бодож байна. Гэтэл өнөөдөр галыг хэн унтраав гэдгийг яриад байна. Тэгвэл гал тавьсан эзнийг нь яах гээ вэ. Бүдүүлгээр хэлэхэд эхгүй ямар нэгэн төл гарчихсантай л адил юм болж байна.

Надад ямар ч найдвар алга. Ямар ч хууль ярьж болохгүй цаг юм байна гэж ойлгож байна. Ийм шударга бус юмны эсрэг би эцсээ хүртэл тэмцэнэ.

-Одоо цаашид хаана хандах вэ?

-Хуульгүй болчихоор хууль яриад нэмэргүй болчихлоо. Хуулиараа бол дүүргийн ерөнхий шүүгчид хандах ёстой. Манай өмгөөлөгч нар хандаж байгаа. Гэхдээ хариултыг нь бараг мэдэж байна. Энэ шүүгч “Би юу ч сонсохгүй” гээд гардаг шиг тэгж хэлээд л гарах байх. Ингэж хандаад байгаа нь илт захиалгатай юм шиг л ойлгогдож байна даа.

Ш.Батсүх: Биднийг дуугарвал арга хэмжээ авна гэж дарамтлаад байсан /Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа/

-Шүүх хурал ямар хугацаагаар хойшилж байгааг хэлсэн үү?

-Хугацааг нь тодорхой хэлээгүй. Яагаад ингэж байгаа юм бүү мэд.

-Таны бодлоор энэ хэрэгт хэн буруутай вэ?

-Хамгийн гол нь цагдаа нар жагсаал зохион байгуулаагүй. Үймээнээс үүдэлтэй бүх хохирол жагсаал, цуглаан зохион байгуулсан хүмүүсээс л болсон шүү дээ. Бид Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жагсаал, цуглааныг тараасан. Хэн ч буудах тушаал өгдөггүй. Монголын цагдаад хүн буудах тушаал өгдөг дарга байхгүй. Миний цагдаа нар хүн буудаж алаагүй. Үүнийг өнөөдөр хэн ч тогтоогоогүй. Гэтэл тогтоогоогүй хэргийн төлөө биднийг шийтгэнэ гэдэг бол дэндүү эмгэнэлтэй юм.

-Таныг цагдаа нараа зоригжуулж, буудах тушаал өгсөн гэж ярьдаг?

-Үүнийг хэн ч тогтоогоогүй. Шалгаад тогтоогоод өг гэж би мөрдөн байцаагчид удаа дараа хэлсэн. Гэвч өөдөөс марзаганаад инээгээд байдаг. Би цэргүүдээ зоригжуулсан юм ерөөсөө байхгүй. Бид долоон машинтай цувраад орсон. Бүгдийг нь удирдаж ажиллах боломж тэр үед байгаагүй. Бүгд каск өмсчихсөн цувраад ороход өөдөөс чулуу нүүлгээд станцаа сонсох ч боломж байгаагүй. Ямар ч удирдах боломж байхгүй нөхцөлд манай машинууд нэг нэгээрээ салаад явсан.

Шөнийн 01.00 цагт онц байдал зарласны дараа биднийг ор гээд оруулсан. 03.00 цагийн үед бүслэлтийг хаасан. Миний 69 цагдаа орсон. Тэр хавийн бүх байшин барилга, улсын байгууллагууд шатаад дууссан байсан. Амь насаараа дэнчин тавьж үүнийг зогсоож чадсан цагдаа нараараа харин ч би бахархдаг. Хоёр цагдаа нас барсан. Яагаад өнөөдөр энэ хүний амь насыг ярихгүй байгаа юм бэ. Цагдаа нар тийшээ сайн дураараа очоогүй. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу л очсон шүү дээ. Намын байр шатаад дуусч байхад 50-60 дээрэмчин тэндээс гарч ирсэн. Онцгой байдлынхан тэр хүмүүсийн амийг аварсан шүү дээ. Гэтэл яагаад энэ олон хүний амь аварсан хүмүүсийг шагнах нь бүү хэл дурсах ч үгүй байгаа юм.

-Та мөрдөн байцаалтыг шударга бус гэж үзэж байгаа юу?

-Биднийг дуугарвал арга хэмжээ авна гээд байсан. Тиймээс дөрвөн жил гаруй бид нэг ч үг дуугараагүй. Гэтэл Мөрдөн байцаах алба дандаа л “цагдаа нар хүн буудсан, тогтоогдсон” гэж ярьж ирсэн. Тогтоогдоогүй шүү дээ. Тэр хар машинуудыг нэг ч удаа шалгаагүй. Бид насаараа хэрэг шалгасан хүмүүс. Ганцхан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгадаг юм биш. Би л гэхэд 12 жил Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын ажлыг хийсэн. 1990 оноос хойш энэ ардчилал гээчийн бүх хамгаалалтыг хийж байсан. Аль ч намын үед алийг нь ч өмгөөлж хамгаалахгүй цагдаагийнхаа үүргийг гүйцэтгэж ирсэн. Өнөөдөр шүүх улстөржиж байгаад миний бие үнэхээр эмзэглэж байна. Үүргээ гүйцэтгэсэн цагдаа хэлмэгдээд зогсч байна гэдэг бол яг 1937 оных шиг санагдаж байна. Ямар ч хууль үйлчлэхгүй байна шүү дээ.

-Гадаа олон хүн “Цагдаа буруугүй” хэмээн жагсаж байна. Энэ арга хэмжээг хэн нэгэн зохион байгуулж байгаа юу?

-Би л хувьдаа энэ хүмүүсийн нэгийг нь ч танихгүй. Биднийг дэмжиж олон хүн ирсэнд баярлаж байна. Шүүх танхимаас гараагүй учраас хэн гэдэг хүн, ямар байгууллага зохион байгуулж байгааг нь мэдэхгүй байна.

М.Өнөржаргал
Эх сурвалж: “Unen.mn”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car