antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Ч.Батчулуун Бүх цэргийн наадамд түрүүлэв

нийтлэсэн Admin

Батлан хамгаалах яамны 100 жил, Батлан хамгаалахын их сургуулийн 90 жилийн ойн нэрэмжит 2011 оны Бүх цэргийн наадам өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо,  Хилийн цэргийн “Хилчин”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд”, Тагнуулын ерөнхий газрын “Эрч”, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч”, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороодын аймаг цэргийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглолоо.

Цэргийн цол, чимэг олгох тус барилдаанд  Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Нью хаппи” компанийн  бөх, аймгийн арслан Ч.Батчулуун түрүүлж, арслан цолоо батлан “хурц” арслан чимэг хүртсэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэн “бадрангуй” чимэг хүртэв. Түрүү бөх Ч.Батчулуун “Хүч” спорт хорооны залуу бөх Ц.Заяатүшигээр нэг, аймгийн начин О.Батжаргалаар хоёр, аймгийн арслан П.Гантөгсөөр гурав, аймгийн заан Д.Амаржаргалаар дөрөв, аймгийн заан Т.Баасанхүүгээр тав, аймгийн начин Н.Энхжаргалаар зургаа, аймгийн арслан П.Бүрэнтөгсөөр долоо, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатараар найм давж, түрүүлсэн юм.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car