antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

“Сэлмэн” цамхагт Монголын таван баян амьдрах нь

нийтлэсэн Admin

-МАХН-ын дарга Н.Энхбаяр 22 дугаар давхарт аль хэдийнэ төвхнөөд амжсан гэнэ-

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод тэнгэр баганадсан шилэн барилгууд сүндэрлэх болсон. Тэдгээрийн дундаас хоёр барилга олон хүний сонирхлыг татсаны нэг нь  Л.Гүндалайн “нерв”-ийг барж, жагсаал цуглаантай эхэлсэн MCS-ийн Д.Оджаргалын “Шангрила”, нөгөө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын эхлүүлсэн гэгддэг “Blue Sky”. Зэрэг шахам эхэлсэн ч “Шангрила” нь түрүүлж нээлтээ хийж, Монголын баячуудын цуглардаг, үйлчлүүлдэг тансаг газрын тоог нэгээр нэмсэн. Тэндхийн ресторан, баар, зоогийн газар болон үйлчилгээний газруудынх нь үнэ ханш толгой эргэм өндөр. Тэглээ ч мөнгөтэй хүмүүс үйлчлүүлж, бэл бэнчингээ гайхуулдаг юм гэсэн. Харин “Сэлмэн барилга”, “Заазууран барилга”, “Дарвуулт хөлөг”, бүр хошноор “Жирэмсэн эмэгтэй” гээд янз бүрийн нэр, хоч зүүж байсан “Blue Sky” багагүй хугацаанд дуншсаны эцэст удахгүй ашиглалтад орох гэж байна. Хүн бүрийн сонирхож байгаа энэхүү цамхгийн загвар өвөрмөц гэдгийг бүгд мэдэх байх. Харин доторхи тохижилт, зохион байгуулалт ямар байгаа, хэдэн төрлийн үйлчилгээ эрхлэх гээд нарийн ширийнийг олон хүн сонирхож байгаа нь мэдээж. Тиймээс өчигдөр “Blue Sky” цамхгаар “тагнуулдаж”, доторхи орчинтой нь танилцлаа.

“Blue Sky” цамхгаар аялсан минь

“Blue Sky Tower” буюу “Хөх Тэнгэр Цамхаг” нь Монгол Улсын хэмжээнд загвар дизайны шийдэл, барилгын чанараараа тэргүүлэх, нийслэл хотын өнгө үзэмжийг чимэх онцгой содон бүтээн байгуулалт болж буй  гээд хэлчихэд буруудахгүй байх.  Одоогоор дотор заслын ажил нь  ид өрнөж байгаа энэхүү цамхаг тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа аж. Бага зэрэг идэвхийлэн ажиллавал шинэ жилийн өмнө бүрэн ашиглалтад орох бололтой. Гаднах тохижилтын ажил бүрэн дууссан болохоор дотор заслын ажил цаг агаараас шалтгаалахгүй болохоор тэр шүү дээ. Сүхбаатарын талбай талаасаа орж болох ч бүрэн ашиглалтад орсны дараа хашаагаа авч, тэр талын хаалгаа бүрэн нээх аж. Харин одоо бол ертөнцийн зүгээр урд тал, байгууллагаар яривал арын хаалгаараа орж байгаа юм байна. Хаалгаар дөнгөж ороход цэлгэр том талбайтай танхим угтлаа. Танхимын дунд хоёр ногоон канттай, хар хослол өмссөн хоёр  угтагч ширээний ард сууж харагдав. Угтагч бүсгүйчүүдийн хажуугаар чимээгүйхэн өнгөрөх гэсэн боловч хэдэн давхарт гарч хэнтэй уулзах гэж байгаа талаар баахан шалгаав. “Хүнтэй уулзах гэж явна” гэх  зэргээр аргалж байж арай гэж орлоо. Дөнгөж орсон даруйдаа л жаал зугаа юм судаллаа. Улаанбаатар хотдоо хамгийн өндөрт тооцогдох “Blue Sky Tower” цогцолбор нь 105 метр өндөр, 25 давхраас бүрдэх бөгөөд олон улсын таван одтой зочид буудал, А зэрэглэлийн оффис, цөөн тооны пентхаус орон сууцнаас гадна төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний газруудыг нэг дор цогцлоосон иж бүрэн цамхаг бололтой. Юуны түрүүнд гуравдугаар давхарт гарч орчинтой нь танилцлаа. Энэ давхарт хурлын болон хүлээн авалтын гэмээр том танхимууд олон байв. Ид засвар нь өрнөж байна. Мөн дэлхийн жишигт хүрсэн фитнесс клуб, саун хийгдэж байгаа тухай тэнд байсан хүмүүс ам уралдан ярьж байна.  Хэдий гүйцэд ашиглалтад ороогүй ч гэсэн орчны тохижуулалт, гэрэлтүүлэг, дизайн нь өвөрмөц, чанартай, үзэмжтэй, арай л өөр харагдаж байсан юм. Дараа нь В2 давхар руу буулаа. Тэнд цамхгийн бүхий л сантехник, цахилгааны сүлжээ байдаг аж. Өнөөх нийслэлийнхний яриад байдаг хонгилын системийн жижигрүүлсэн хувилбар. Одоохондоо цамхгийн ажилчид энэ давхарт үдийн цайгаа уудаг юм билээ. Өөр онц сонирхоод байх юм байсангүй. Харин В1 давхарт цамхгийн бүхий л үйлчилгээний газрууд байрлаж байгаа аж. “Vegas” шөнийн клубээс эхлээд буудлын цагаан хэрэглэлийг угааж, индүүдэх цех, хоол ундыг бэлтгэх гал тогоо гээд л хөвөрнө. Шөнийн клуб нь нэг дор 1000 гаруй хүнийг хүлээн авах чадалтай, орчин үеийн бүхий л техник хэрэгслээр хангагдсан нь харагдаж байсан. Одоогоор шөнийн клубт ажиллах ажилчдын сургалт тухайн орчиндоо явагдаж байгаа гэнэ лээ.

Тансаг зэрэглэлийн ресторанд хооллож, усан санд сэлж, фитнесээр хичээллэх гэнэ

1-4-р давхар тэр чигээрээ үйлчилгээний газруудаар дүүрэн байх гэнэ. Тансаг зэрэглэлийн ресторанууд, “Lobby lounge”, “Blue Sky” lounge, фитнес, дэлгүүр гээд л. Нэгдүгээр давхарт  тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд байх аж. Тансаг брэндийн бүтээгдэхүүн, дизайнерын бутик дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад  зориулан  730 гаруй квадрат метр талбай бэлдээд байгаа гэсэн. Худалдан авах өндөр чадвар бүхий “Blue Sky Tower”-ийн зочид үйлчлүүлэгчдийн  өмнө танай үүд хаалга нээгдэх боломжтой учраас түрээслэгчдийг найр тавин урьж байгаа бололтой юм.

Харин хоёрдугаар давхарт баар, ресторан, зоогийн газрууд нэг дор байрлах юм байна. Бүр тодруулбал, Ази, Европ хоолны ресторанууд тусдаа байх аж.  Тэр дотроо япон, хятад хоолны ресторанууд ч тус тусдаа байрлах ажээ.  “Japanese Specialty Restaurant” хэмээн нэрлэсэн тансаг ресторанд та тансаг бөгөөд өвөрмөц орчинд япон үндэсний хоолыг амтлах аж. Хамгийн сонирхолтой нь хоол идэж байх зуураа мэргэжлийн тогоочийн хоол хийх урлагийг харж бахдах боломжтой гэж байгаа. За тэгээд VIP танхим болон бусад үйлчилгээ байх нь мэдээж.

Хамгийн эхэнд орсон гуравдугаар давхарт юу байгаа талаар өгүүлсэн. Хурлын танхимууд нь гэхэд 200 гаруй  зочин зэрэг хүлээн авах хүчин чадалтай тухай инженерүүд нь ярьж байгаа гэнэ.   Зөвхөн хурал гэлтгүй хүлээн авалт, гэр бүлийн хурим найр, баяр ёслол, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний нээлт гэх зэрэг бүх төрлийн үйл ажиллагааг явуулах боломжтой байхаар тэрхүү танхимуудыг тохижуулж эхэлж байгаа аж.  Танхим  дуу дүрсний хамгийн дэвшингүй техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба суудлын тоо болон зохион байгуулалтыг тухайн үйл ажиллагаанд оролцож буй хүмүүсийн тоо, хүсэлт шаардлагатай уялдуулан өөрчлөх боломжтой байх аж.

Мөн энэ болон дөрөвдүгээр давхрын зарим хэсэгт спа, саун, жакуззи, фитнес зал, 6х20 метр хэмжээтэй усан сантай клубүүд байрлаж байгаа юм. Саунд суусныхаа дараа бүлээн устай усан санд сэлсэн шиг амрах, фитнесээр хичээллэх боломж байна.

Наймдугаар давхарт албан байгууллагууд хэдийнэ төвхнөжээ

Энэ цамхагт албан оффис байгаа тухай дээр өгүүлсэн. Тэгвэл 4-8-р давхар хүртэл албан байгууллагын оффис байх аж.  Одоогийн байдлаар 4, 5, 6-р давхрын засвар дуусаагүй байна. Харин долдугаар давхарт зарим нэг байгууллага орж эхэлж байна. Наймдугаар давхрын оффисын засал аль хэдийнэ дуусчээ. Ямар байгууллагууд энд үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн мэдэгдсэнгүй. Учир нь ямар ч гадны хүн оруулахгүй байна билээ.  Ямар ч байсан оффисуудыг өндөр чанарын агааржуулалтын систем, бүрэн автомат утаа илрүүлэгч, галын дохиолол, бороожуулагчийн систем, температурын нарийн тохиргоотой халаалтын системээр тоноглосон нь харагдаж байсан. Аль ч давхарт нь элдэв өнгийн паар байхгүй. Бүх давхрыг таазнаасаа халдаг байхаар зохицуулж өгсөн байна билээ.

Зочид буудал нь цагийн 60-70 ам.доллар

Цамхагийн 9-18-р давхар тэр чигтээ тансаг зэрэглэлийн зочид буудал. Зочид буудлын засварын ажил бараг дуусч байгаа юм байна. Дээд давхрууд руу гарах боломж алга. Харин эрийн сайнаар явж байж есдүгээр давхарт гарч зочид буудлын өрөөнүүдийг сонирхлоо. Одоохондоо матрасаар дүүргэсэн харагдав. Өрөөнүүдийн орон дээр тавих гэж байгаа бололтой юм. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар дээд давхруудын тохижилт, засвар дууссан гэнэ. Өрөө болгон 32-42 инчийн LCD телевиз болон бусад зүйлсээр тоноглогдсон. Дэвссэн ширдэг нь л гэхэд нэг ам метр нь 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй эд гэнэ.  Нийт 200 гаруй том, жижиг өрөө байгаа ажээ. Энэхүү өндөр зэрэглэлийн зочид буудалд ганцхан цаг тухлахад 60-70 ам.доллар байх гэнэ.

Н.Энхбаярын хөршүүд

Цамхгийн 19-23-р давхарт тансаг зэрэглэлийн пентхаусууд байх бололтой. Дотоод заслыг хийж байгаа хүмүүсийн хэлж  байгаагаар “Blue Sky Tower” дахь орон сууцууд нь тансаг амьдралын цоо шинэ ертөнцийг нээж байгаа бөгөөд  зөвхөн дэлхийд ховор өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг мэдрэх цөөн тооны хүмүүст зориулагдсан юм байна.  Шалнаас тааз хүрэх өргөн уудам цонх, гайхалтай сайн зохион байгуулалт, хээнцэр тансаг дотоод засал тохижилтоос гадна онцгой цогц үйлчилгээ энэ орон сууцанд байх ажээ.  Орон сууцны давхрууд руу гадны хүн битгий хэл доторхи ажилчид ч орж болдоггүй гэсэн. Ганц хоёр дарга, албаны хүмүүс нууц цахилгаан шатаар гардаг юм байх. Мөн нэг давхарт нэг л айл буюу цамхагт нийтдээ тавхан айл амьдрах боломжтой гэж ярьж байна лээ. Сураг сонсох нь ээ, МАХН-ын дарга Н.Энхбаяр 22 дугаар давхарт аль хэдийнэ төвхнөөд амжсан гэнэ лээ. Мөн Даян аварга Г.Өсөхбаяр, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар түүнтэй хөрш болох сурагтай.  Хэрвээ энэ үнэн бол Монголын таван баян “Blue Sky”-д амьдарч, жинхэнэ тансаг орчинд амар жимэр аж төрөх бололтой.

Хотыг 24 давхраас тольдох боломж

“Blue Sky Tower”-ийн хамгийн дээд 23-24-р давхруудад “Blue Sky lounge” байрлах бөгөөд Улаанбаатар хотын өнгө үзэмжийг урд өмнө хэзээ ч харж байгаагүй өндрөөс сонирхох боломжийг эндээс олж болох юм байна. Уг нь ажилчдын ярьж байгаагаар 24-р давхарт орон сууц байгаа гэж байсан ч үнэн хэрэг дээрээ “Blue Sky lounge” байрлаж байгаа аж. Найз нөхөдтэйгөө тайван тухтай орчинд амарч, хөгжмийн аялгууг сонсонгоо хөнгөн зууш, ундаагаар үйлчлүүлэх зуураа нийслэлийг хамгийн өндрөөс тольдох боломж нээгдэх ажээ.

Н.Пунцагболд

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car