antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 12, 2012 Comments are off

ИНФЛЯЦАА ХАЗААРЛАЯ ГЭВЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖ

нийтлэсэн Admin

(Шинжээчдийн таамгаар инфляц 2012 оны дунджаар 12-13 хувийн хооронд хэлбэлзэх бөгөөд хамгийн өндөр хүлээлттэй нь нэгдүгээр улиралд 20.1 хувь, хамгийн бага хүлээлттэй нь 7.2 хувь байна) ИРГЭДИЙН 79 ХУВЬ НЬ ҮНЭ ӨСНӨ ГЭВ Монголын эдийн засаг яг хөөсөн бөмбөлөг шиг үедээ явна. Нэг зөөлөн үлээхэд л унаад өгөхөөр. Зэсээ, нүүрсээ, алтаа түүхийгээр нь гаргаж, тэндээс олсон мөнгийг эдийн засгийн “супер өсөлт” хэмээн тархи угааж, сонгуулийн санал худалдаж авахад зориулна. Өнөө “голланд” гээч өвчний шинж тэмдэг ийн хэдийнэ илэрч, гүн халдварын шатандаа оржээ. Супер өсөлт супер ядуурлыг бий болгох хэмжээнд дөхөж очжээ гэсэн үг. Эдийн засгийн өсөлтийн үр дүнг амсаж байна гэж бидний зарим нь хөөрцөглөж байна. Оны өмнөхөн шатахууны үнэ нэмэхэд монголчууд яаж бүдчив. Саяхан төрийн алба хаагчдын цалин, хөгшдийн тэтгэврийг нэмлээ. Инфляц гэрлийн хурдаар өснө гэдэгтэй мөрийцье. Нийгмийн баялгийн 90 шахам хувийг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн тэдний хохирогч болох ёсгүй учраас цалингаа нэмүүлэхийг шаардана. Эзэд нь ч тэгж хүсэв. Судалгаанаас харахад аж ахуйн нэгжүүд ойрын зургаан сарын дотор ажилчдынхаа цалинг 10-30 хувь нэмэхээр тооцжээ. Тэд энэ зардлаа бүтээгдэхүүнийхээ үнэд шингээнэ. Цалин, тэтгэвэр нэмсний ялгаа огтхон ч байхгүй болж байгаа биз. Судалгаагаар дөрвөн иргэн тутмын гурав нь өрхийн орлого нэмэгдэнэ гэдэгт итгэхгүй байгаа юм. Монголбанкнаас явуулсан инфляцын хүлээлтийн түүвэр судалгаанд хамрагдсан иргэдийн 79 хувь нь үнэ ерөнхийдөө өснө, тэдгээрийн 38 хувь нь хурдацтайгаар өснө гэжээ. Банкны зээлийн хүү өснө, төгрөгийн ханш суларна, хадгаламжинд мөнгөө хийхгүй гэсэн дүн өмнөх судалгааны дүнгээс эрс өссөн байна. Өрхийн орлого нэмэгдвэл түүний шалтгаан нь юу вэ гэсэн асуултад иргэдийн өгсөн хариултыг харъя. Өрхийн санхүүгийн байдал сайжирна гэж судалгаанд хамрагдсан дөрвөн хүн тутмын нэг нь хариулсан байх бөгөөд тэдгээрийн 54 хувь нь цалин, бизнесийн орлого нэмэгдэнэ гэсэн бол 19 хувь нь төр мөнгө өгөх юм чинь, 13 хувь нь гэр бүлийнх нь гишүүдээс ажлын байртай болно гэжээ. Зах зээлийн шин жээчдийн таамгаар энэ оны эхний улиралд инфляц 12.4, гуравдугаар улиралд 12.6, оны эцэст 13.1 хувь байна гэж тооцсон байна. Энэ улирлын эцэст 20 хувьд хүрэхийг ч үгүйсгэсэнгүй. Судалгааны дүнгээс өөдрөг ирээдүй ер харагдсангүй. Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд инфляцын хамгаалалтыг хэрхэн бий болгосон байдаг вэ? ИНФЛЯЦЫГ БАРИХЫН ТУЛД ӨГӨӨЖТЭЙ САЛБАРУУДЫГ ТОДОРХОЙЛ “Нефтийн үнийн талаарх төрийн үйл ажиллагааг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж ойлгодог” гэсэн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын байр суурьтай санал нэг байна. Эдийн засагчид Япо н улсын инфляцын хамгаалалтыг гайхалтай гэдэг юм. Энэ нь ч бусдыг анхаарлыг татдаг. Өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ инфляцаас хамгаалахын тулд дэлхийн болоод дотоодын хэрэгцээ шаардлагыг харгалзсан нарийвчилсан судалгаа хийдэг юм байна. Улс иргэддээ эх ний ээлжинд илүү үр өгөөжтэй гэж үзсэн салбарыг тодорхойлж, төр хамгаалалтдаа авна. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтөд суурь нөлөө үзүүлдэг салбарыг сонгон авч, өрсөлдөх чадвартай болж хөгжүүлэхэд анхаардаг төрийн зөв төлөвлөлт, зохицуулалтад анхаардаг бодлого инфляцын хамгаалалтыг бий болгож чаддаг гэнэ. Тэдгээрийн үйл ажиллагаа жигдэрсний дараа төрийн оролцоог багас гаж, экспортын бараа үйлд вэрлэлийг дэмжих, импортын хэмжээг багасгах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг Японы Засгийн газар баримталдаг. Японы Засгийн газар үндэсний орлогоо хоёр дахин нэмэгдүүлэх 10 жилийн төлөвлөгөөг 1960 онд баталсан байдаг. Төлөвлөгөөний хүрээнд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, эдийн засгийн давхардсан бүтцийг арилгах, аж үйлдвэр, дэд бүтэц болон экспортыг хөхиүлэн дэмжиж гадаад худалдаагаа өргөжүүлснээр хүн амынхаа амьжиргааг хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Ингэснээр нийгмийн тогтвортой байдлыг хангаж чадсан гэж судлаачид үздэг. Японы инфляцын түвшинг баригч гол хүчин зүйл нь авто машин болоод цахилгаан үйлдвэрлэл гэж үздэг юм байна. Нийт газар нутгийн нь 15 хувийг эзэлдэг газар тариаландаа төрөөс татаас өгч, импортын бодлогоор хамгаалдгийг олон монгол хүн мэддэг. Япончууд экспортод гаргах үйлдвэрлэлийн салбарыг шинэчилж, импортыг бууруулахын тулд гаднаас оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний ижил экс портын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан байдаг. Нийтлэлийн өмнөх хэсэгт банкинд мөнгөө хадгалуулах иргэдийн итгэл буурч байгаа тухай өгүүлсэн. Банкин дахь аж ахуйн нэгжүүдийн ха рилцах дансны мөнгө, иргэдийн хадгаламж аливаа улсын эдийн засаг, банк, санхүүгийн тогтвортой байдал, үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг аж. Энэ мөнгөний тодорхой хэсгийг банк, санхүүгийн байгууллага, Засгийн газар нь эргэлтэд оруулж байж үндэсний үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулах, зээл олгох маягаар ажилладаг. Ингэснээр банкны үйл ажиллагааг дэмжиж, иргэдийн хадгаламжийг төвлөрүүлэх арга хэмжээ бий болдог юм байна. Үр дүнд нь банкны зээлийн хүү буурах нөхцөл бий болдог. ХЭРЭГЦЭЭГЭЭ ӨӨРСДӨӨ ХАНГАХ НЬ ИНФЛЯЦЫН ХАМГААЛАЛТЫН ЭХНИЙ ХЭСЭГ Монголд энэ боломж байдаг ч төр засаг ашиглахыг огт хүсдэггүй. Нэгэн цагт монголчуудаас дорд амьдарч асан, өөр зуураа хил залгаа АСЕАН-ы орнууд өөрөө өөрийгөө хангах онолоор өнөө- гийн амжилтад хүрсэн гэж үздэг. Өнөөдөр монголчууд инфляцид дарлуулж буй. Суурь шалтгаан нь нефтийн үнэ, энэ төрлийн импортлогчдын үгсэн хуйвалдалт юм. Монгол газ рын тосны тогтоогдсон нөөцөө рөө дотоодын хэрэгцээгээ хан гах бо ломж бий ч төр сүүлийн арав гаруй жил газрын тос боловс руулах үйлдвэрийн төслүүдийг дэмжихээс татгалзаж ирэв. Инфляцын хамгаалалтыг бий болгохын тулд төрийн онцгойлон сонгож авах салбарын нэг нь энэ байсан ч хэзээ ч тийм бодлого явж ирсэнгүй. Үүнийг улс төр, олигарх, үгсэн хуйвалдагчид төрийн бодлогыг тодорхойлж байсантай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Монголын өнөөгийн үндэсний нийт орлого нүүрс, зэсээс шууд хамааралтай болов. Тэдгээрийг Засгийн газар түүхийгээр нь экспортолж байна. Энэ “тэнэглэлийг” ашиглаад хятадууд Монголын хил дагуу зэс, нүүрс боловсруу лах үйлдвэр байгуулаад хэдэн жил болж байгаа. Хэрвээ монголчууд бэлэн байгаа зүйл дээрээ түшиглээд боловсруулах үйлдвэр байгуулсан бол наанадаж үй түмэн ажлын байр бий болж, дэлхийд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрчим хүчний нийлүүлэлтийн гол тоглогчийн дүрд хувирах байжээ. Инфляцын хамгаалалт бий болгохын тулд үйлдвэржилт чухал гэдгийг жишээнээс цухас өгүүлэхэд ийм байна. Өнөөдөр Монголын эдийн засаг Хятадаас 86 хувийн хамааралтай байгаа. Эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, ховор металл, газрын тосны бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг өөрсд өө бий болгож, энэ төрлийн экспор тыг бий болгох нь инфляцыг цохих нэг хүчин зүйл болно гэж ойлгож байна. Хамгийн гол нь Засгийн газрын нарийвчилсан судалгаа, инфляцыг сааруулах салбарын зөв тодорхойлолт, бодлого үгүйлэгдэж байна. Инфляцын хамгийн найдвартай хамгаалалт бол үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар гэдгийг маниар хэлүүлэлтгүй манай бодлого тодорхойлогчид мэдмээрсэн. Го.ЭНХТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car