“Никитон” хамтлаг “Нандин шүтээн” тоглолтоо өчигдөр “УБ палас”-ын концертын их танхимд тоглолоо. Никитоны тоглолт алдарт “Цамцаа тайл”, “Хос хунгийн дууль”, “Би чамд хайртай”, “Нандин шүтээн”, “Чамд би”, “Янаг цэцэг”, “Ялгуун”, “Төгөлдөр”, “Бүсгүй”… зэрэг дуугаар үргэлжилсээр.Үзэгчдийн уухайн дуу, халуун алга ташилтаар өндөрлөсөн тоглолтын тайзан дээр их аварга Асашёорюү Д.Дагвадорж гарч ирэн “Маш сайхан байна, Солиотой” гэж хэлээд Баачкад 120 мянган ам.долларын үнэтэй, алтадсан цагаа мулталж өгсөн юм. Их аварга “Никитон” хамтлагийн фэнүүдийг төлөөлж Баачкад амжилт хүсээд цагаа бэлэглэсэн нь энэ. Тоглолтын дараа аварга үүднээс “Никитон”-ы “Нандин шүтээн” цомгийг олноор нь худалдан авч, азтай фэнүүдэд нь тараан өгч, жинхэнэ “фэн клубын дарга”-ын зангараг харуулсан шүү. Тэрээр эхнэр Тамирын хамт хүрэлцэн ирж тоглолт үзсэн юм.
Т.Хулан
Холбоотой мэдээ
Comments are closed.