Засгийн газраас иргэн бүрт Тавантолгойн 536 ширхэг хувьцааг өгөхөөр болсон.
Үүнээс нэг ширхэг хувьцаа нь одоогийн ам.долларын ханштай дүйцүүлж бодоход 1.4 доллар буюу 1889 төгрөг болж байгаа аж. Тэгэхээр ойролцоогоор 536 ширхэг хувьцааны үнэ 3600 ам.доллар болж монгол төгрөгт шилжүүлэхээр таван сая орчим төгрөг болох юм.
Энэхүү 536 ширхэг хувьцаа нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэнд олгох юм байна. Эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсний нэг шалтгаан нь “Эрдэнэс Тавантолгой” компани “Хүний хөгжил сан”-д 217 тэрбум төгрөг төвлөрүүлсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн ирэх жил тус компани хувьцаагаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжиж олсон ашгийнхаа тодорхой хувийг улсын төсөвт төвлөрүүлж чадвал дээрх хувьцааны ашиг улам нэмэгдэх нь тодорхой болно гэжээ.
mminfo
Холбоотой мэдээ
Comments are closed.