antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2012 Comments are off

Дүнжингаравын хурдын азарганы түрүүг Б.Наранхүүгийн наран хээр авлаа

нийтлэсэн Admin

Төв аймгийн Зуунмод суманд болж буй “Дүнжингарав-2012” төвийн бүсийн хаврын уралдааны азарганы уралдаанд 234 хурдан хүлэг уралдсанаас 55 дугаартай мордсон.  Хурдан хурдууд 18 км-ээс эргэхэд 10 гаруй азарга өнгөлсөн юм. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Наранхүүгийн наран хээр азарга түрүүллээ. Өнгөрсөн жилийн төрийн их баярын наадмын азарганы уралдаанд аман хүзүүдэж байсан энэ шандаст хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Д.Пүрэвдоржийн унаган хээр азарга аж.

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбон зээрд орж ирлээ.

Залгуулаад их насны морьдын уралдаанаар үргэлжилнэ. Их насанд 293 хурдан хүлэг гараанаас хөдөлсөн бол Соёолон насанд 250 орчим морьд уралдахаар бүртгүүлсэн байна.
Дүнжингаравын хурд хурдан морины уралдаан 2004 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж ирсэн байна.

Д.Тэнгис www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car