antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2012 Comments are off

Хятад улс Далай ламын хойд дүрийг тодруулахыг санаархаж байна

нийтлэсэн Admin

Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ця Цинлин Далай ламыг Түвдэд болж буй эмх замбараагүй байдлыг зохион байгуулж байгаа хэмээв. Түүний үзэж буйгаар бол, Далай лам Түвд болон түвдүүдийн олноороо амьдарч буй бүс нутагт үймээн самуун дэгдээх төлөвлөгөө зохион байгуулж байгаа гэж үзэж байна. Улс төрийн товчооны гишүүн бүх шатны эрх баригчдыг ард түмний олонхтой нэгтгэж Далай лам болон түүний талынхны төлөвлөгөөг унагаахын төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй гэж уриалан дуудав. Түвдийн нэрт яруу найрагч, блогчин Цэрэнгийн Базар бүсгүйг эрх баригчид гэрийн хорионд оруулсны дараа Ця Цинлин ийнхүү мэдэгдэв.

Түүнийг Бээжин дэх Голландын Элчин сайдын яаманд болох Хунтайж Клаусын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцохыг хоригложээ. Ц.Базарыг өөрийн блогт 2008 онд Түвдэд болсон үймээн самууны талаарх мэдээллийг тавьсан тул ийнхүү шагнахаар зэхэж байжээ. The Times of India сонинд мэдээлснээр бол, Хятадын эрх баригчид Түвд дэх интернэтийн хэрэглээг тасалсан тухай мэдээлжээ. Энэ нь гуравдугаар сарын 5-нд эхэлж долоон хоногийн турш үргэлжлэх учиртай жил бүрийн парламентын чуулганы үеэр олон түмний эсэргүүцлийн илтгэлийг таслан зогсоохын тулд хийсэн аж. Бээжин Түвд дэх шашны эрх барих байгууллагын асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ Далай ламыг тодруулах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа боловч энэхүү санаачлага нь сүсэгтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Дээрхийн Гэгээнтэн өөрийн хойд дүрийг БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр төрөх учиргүй гэж мэдэгдэв. Үүнээс гадна XIV Далай лам Данзанжамц түүнийг нас барсны дараа оюун санааны удирдагчийн хойд дүр төрөхгүй ч байж мэднэ гэж эмээж байгаагаа илэрхийлжээ.
А.Дохио (www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car