antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2012 Comments are off

Айвенхоу Майнз үнэн зорилгоо нууж байна

нийтлэсэн Admin

Оюутолгой төслийн удирдлагын эрх мэдлээ Рио Тинтод зугуухнаар шилжүүлж ирсэн Айвенхоу Майнзын ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд Оюутолгойн үйлдвэрлэлийг ирэх оны эхний зургаан сард багтаан албан ёсоор эхлүүлэхийн тулд чамгүй зүтгэж байгаагаа мэдэгдлээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 5 тэрбум ам.долларыг эл төсөлд зарцуулаад байгаа тус компани цаашлаад 4 тэрбумыг оруулахын тулд санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийлж байгаа хэмээн мэдэгдсэн нь анхаарал татаж байгаа юм.

Мэдээж гол эрх мэдлийг авсан Рио Тинтотой харилцан ярилцаж буйгаа онцлохоо мартсангүй. Тэгэхээр Роберт Фридландад санхүүжилт шаардлагатай байгаа нь тодорхой ч, Оюутолгой төслөөс илүүтэй шинэ төслүүдэд нь хэрэгцээтэй байгааг ажиглагчид анхааралтай харж байна. Айвенхоу Майнзын зүгээс өгч буй мэдээллээр бол Оюутолгойд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд охин компаниудынхаа хувьцааг арилжаалж, мөнгө босгохыг хамгийн зөв гарц гэж үзээд байгаа гэж байна.

Тэгэхээр Р.Фрийдланд “Айвенхоу Майнз Монголия Инк”-ийн охин компани “Саусгоби сэндс” компаниа Хятадуудад үнэ хүргэн зарсан нь нэг талаас Оюутолгой төслийн төлөө хийсэн алхам мэт үзэгдэвч үнэн хэрэгтээ үгүй юм. Роберт Фрийдланд “Саусгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн 60 хувиа Хятадуудад худалдсаныг шинэ төслүүдээ босгох гэсэн алхам гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Тэрбум хүрэхгүй ам.доллар дансанд нь байгаа гэх Айвенхоу Майнзын ТУЗ-ийн дарга Роберт Фридланд Ivanhoe Nickel & Platinum буюу Ivanplats компанийнхаа ирээдүйд ихээхэн анхаарал тавих болсон юм. Тэрчлэн Оюутолгой төсөл дэх эрх мэдлээ шилжүүлсэнийх нь араас Фридланд Оюутолгойгоос холдож, Ivanplats компанийнхаа шинэхэн төслүүд рүү ханцуй шамаллаа гэсэн мэдээллүүд гарах болсон билээ.

Түүний Ivanplats компани өдгөө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Габон, Конго зэрэг орнуудад алт, зэс, никель, төмрийн хүдрийн төслүүдийг эзэмшиж байгаа. Бүгд Найрамдах,. Ардчилсан Конго улсын Катанга мужийн төв хэсэгт орших Колвезийн баруун урд хэсэгт байрлах Камао зэсийн ордын төсөл нь тус компанийн африк руу чиглэсэн нүүдлийн эхпэл байсан нь өдгөө баталгаажиж байгаа.

Одоо бол тэрхүү Колвезийн зүүн хойд хэсэгт Ivanplats хэд хэдэн орд газрыг эзэмшиж байгаагаа зарлаад байна. Ерөнхийдөө бол Айвенхоу Майнз нэгэнтээ эрх мэдлээ Рио Тинтод шилжүүлсэн нь. тодорхой болсоны араас ажиглагчид болдог юм боллоо гэлцэж байв. Учир нь дэлхийн уул уурхайн, үйлдвэрлэлийн жишгийг харахад томоохон компаниуд нь хайгуулын, болон олборлолтын чиглэл төрөлжин хуваагдаж, хайгуулын компаниуд нь орд газруудыг хайж илрүүлээд олборлогч компаниудад худалдаж, шилжүүлдэг, жишигтэй.

Оюутолгойг Рио руу шилжүүлсэн нь тэр дагуух үйл явц гэгдэж байсан юм. Гэтэл ноён Роберт Фрийдланд Оюутолгой дахь эрх мэдлээ санагалзсан байр суурийг илэрхийлж байна. Одоогоор Рио Тинтогийн зүгээс энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car