antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2012 Comments are off

Зэсийн үнэ 8700 долларт дөхлөө

нийтлэсэн admin

Еврогийн ханш ам.долларын эсрэг 0,5 хувиар чангарсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөх болжээ. Өнгөрсөн мягмар гаригийн байдлаар Лондоны металлын бирж дээрх зэсийн  тавдугаар сарын гэрээт үнэ 8625 ам.доллар болж өссөн байна. Одоогоор зэсийн үнэ 8650 ам.доллар болоод байгаа аж. Олон улсын шинжээчид цаашдаа зэсийн үнэ өсөх магадлал өндөр гэж үзэж байгаа гэнэ.

Зэсийн үнэ өсөх таамаг нь Европын өрийн хямралыг шийдэх найдвар харьцангуй өссөнтэй уялдан хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл сэргэснээс гадна валютын ханштай  холбоотой ажээ. Еврогийн ханш чангарч буй нь ам.доллараар арилжаалагддаг зэсийг  европын худалдан авагчдын хувьд илүү хямд болгоход нөлөөлж байгаа гэнэ. Мөн Хятадын  төв банкны тавьдаг нөөц хөрөнгийн хэмжээ багассантай холбоотойгоор зах зээлд мөнгөний урсгал нэмэгдэхийн хэрээр зэсийн худалдан авалт өсөх хандлагатай байгаа аж.

Лондоны металлын бирж дэх зэсийн нөөц он гарсаар 19 хувиар буурч 298,9 мянган тоннд хүрчээ. Энэ нь 2009 оны наймдугаар сараас хойшхи хамгийн бага үзүүлэлт болохыг  шинжээчид онцлон тэмдэглэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car