antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2012 Comments are off

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

нийтлэсэн admin

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өнгөрсөн сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм. Та бүхэнд 11-р сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Арваннэгдүгээр сарын Монголын шилдэг тамирчинд нэр дэвшигчид

ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг – Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.

 

 

ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд – Нидерландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд алтан медаль хүртсэн.

 

 

Ёкозүна Хакухо Мөнхбатын Даваажаргал: Мэргэжлийн сүмогийн Кюүюү башѐд 14 даваа 1 унаатай түрүүлэн дээд зиндаанд 21 дэх удаагаа түрүүлсэн.

 

 

Монгол улсын гарьд Нямдоржийн Ганбаатар: Бүгд Найрамдах улс тунхагласны 87 жилийн ойд зориулсан 256 бөх зодоглосон үндэсний бөхийн барилдаанд 8 давж түрүүлсэн.

 

 

Шатрын ФИДЕ Мастер Алтан-Өлзийгийн Энхтуул: Бразилын Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 18 насны ангилалд хүрэл медаль хүртсэн.

Тэрчлэн өнгөрсөн сард Ираны Тегеран хотноо болсон буудлагын Гран При тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Софт теннисний ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртсэн Монгол улсын шигшээ баг болон дартсын
ДАШТ, бүжгийн спортын ДАШТ-үүдэд оролцон шагналт байр эзэлсэн баг тамирчдаа онцгойлон дурьдахгүй байхын аргагүй билээ.
Дахин сануулахад Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулна.

1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын50 хувь
2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

Энэ сарын шалгаруулалтын дүн – 12 сарын 9-ны өдөр гарах ба сарын шилдэг тамирчны цомыг 2011 оны 12 сарын 12-ны өдөр гардуулна.

Хүндэтгэсэн,
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car