antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2017 Comments are off

СХД 25 жилийн ойгоороо “Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн” байгуулжээ

нийтлэсэн Admin

СХД-ийн 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус дүүргийн удирдлагууд дүүргийнхээ ойгоо хийж бүтээсэн ажлын амжилтаараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Тухайлбал аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн” байгуулж эхэлсэн байна. Эхний ээлжинд 8, 14, 15 дугаар хороодод тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Цаашид дахин 2-3 хороонд номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана. Үүний хүрээнд СХД-ийн удирдлагууд өнөөдөр аж ахуйн нэгжүүдийг хамруулсан Ногоон гэрэл асаая уриан дор “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил 2017” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд гэлтгүй залуус ч ном унших нь багасаад байгаа. Тиймээс хүүхэд залуусаас гадна эцэг эхчүүд ч цэвэр агаарт салхилангаа ном унших боломжийг олгох зорилгоор “Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа гэдгийг СХД-ийн удирдлагууд хэлж байна.

Дүүргийн хүүхэд багачуудад ном унших зөв дадал төлөвшүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт 100 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан байна. Эдгээр “Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлыг дэмжин дүүргийн удирдлагуудтай санамж бичиг байгуулан ажлаа эхлүүллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car