Хүүхдийн мөнгийг энэ сарын 10-наас буюу ирэх 7 хоногоос олгож эхлэхээр болжээ. Тодруулбал, 2017 оны Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн 201 тогтоолоор бүх хүүхдэд мөнгө өгөхөөр болсон. Үүний дагуу нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон. Санхүүжилт нь дууссан учраас хүүхдийн мөнгө олгох ажил зогсонги байдалд ороод байсан юм.
2017 оны төсөвт тодотгол хийснээр хүүхдийн тэтгэмжид зориулж 104 тэрбум төгрөгийг нэмж тусгасан. Ингэснээр бүх хүүхдэд энэ оныг дуустал мөнгө олгоно. Найм ,ес, арван сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-наас эхлэн нөхөж олгоно. Харин үлдсэн 11,12 сарын мөнгө сар болгоны 20 гэхэд олгогдох аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.