antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 2, 2017 Comments are off

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Кавех Захедиг хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Admin

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын дэд захирал Кавех Захедиг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ноён Кавех Захедиг Монгол Улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, яам болон НҮБ-ын Ази, номхон далайн эдийн засгийн комиссын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсаар байгааг дуулгасан юм. Тухайлбал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн хэтийн төлөвийг боловсруулах “СОМ” төслийн хүрээнд  хэрэгжиж буй “Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэтийн төлөв”, “Тогтвортой хөгжилд хүрэх замнал” хэмээх гуравласан тойм баримт бичгүүдийг боловсруулах ажил эхэлсэнд таатай буйгаа БОАЖ-ын сайдын зүгээс уламжиллаа. Мөн цаашид байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Харин НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын дэд захирал Кавех Захеди ногоон болон уур амьсгалын санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах боломж байгаа талаар танилцууллаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар оролцлоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car