antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 30, 2017 Comments are off

ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗНЭЭР “ЯЛАЛТ” БАГ ТОДОРЛОО

нийтлэсэн Admin

“Сити Бааз консалтинг” ХХК-ийн нийт ажилчдын дунд зохион байгуулагдсан спорт өдөрлөг өнгөрсөн бямба гаригт амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис, олс таталт гэсэн төрлүүдээр явагдаж, “Шонхор, “Галт шувуу”, “Тэмүүлэл”, “Ялалт, “Сити Стар”, “Эв нэгдэл” зэрэг зургаан баг өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Багийн спортын төрөл өрсөлдөөн ихтэй явагдаж, шилдгүүд тодров. Гар бөмбөгийн тэмцээний алтан медалыг “Галт шувуу” баг, мөнгөн медалийг “Ялалт”, хүрэл медалийн эздээр “Эв нэгдэл” баг тодорлоо.

Харин сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байранд “Сити стар” орж, алтан медалийн эзэд болсон болсон бол мөнгөн медалийг “Эв нэгдэл” баг, хүрэл медалийг “Шонхор” баг хүртлээ.

Шатрын төрөлд Тэмүүлэл баг тэргүүлж, Ялалт, Шонхор багууд удаалсан байна. Теннисний тэмцээнд “Сити стар” баг алтан медалийг гардсан бол Шонхор, Галт шувуу баг мөнгө, хүрэл медалийн эздээр тодорчээ.

Олс таталтын төрөлд “Тэмүүлэл” тэргүүлж, Ялалт, Шонхор багууд удаалсан байна.

Ингээд багийн дүнгээр Д.Оролзодмаа ахлагчтай “Ялалт” тэмцээний шилдэг багаар тодорч, шилжин явах цомын эзэд боллоо. Харин дэд байранд А.Алтанцэцэг ахлагчтай “Шонхор” шалгарсан бол М.Нямсүрэн ахлагчтай “Тэмүүлэл” гуравдугаар байрын эзэд болж, шагналаа гардлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car