antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 Comments are off

Талын түмэн адуу 2017 түүх, уламжлалыг таниулна

нийтлэсэн Admin
Морьтон Монголынхоо малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, таниулан сурталчлах “Талын түмэн адуу” арга хэмжээ аялал жуулчлалын идэвхтэй бүс болох Хэнтий аймагт ирэх  сарын 4, 5-нд зохион байгуулагдах гэж байна.

Хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа ТББ”-аас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн “Талын түмэн адуун” төвөргөөнд улс, аймгийн зэрэг цолтой уяачид, залуу адуучид 2,000 адуун сүрэгтэйгээ оролцоно. Мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орноос таван адуучин ирж оролцох гэж буй нь арга хэмжээний бас нэгэн онцлог болж байна.

Ту арга хэмжээ нь Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн жил бүр зохиогдож буй билээ.

Энэ төрлийн үйл ажиллагаа нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, гадаад дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх болон тухайн орон нутгийн адуучдын авьяас чадварыг алдаршуулах ач холбогдолтой гэдгийг “Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас” онцолж байгаа юм.

Хэнтий аймаг нь Монгол Улсын төдийгүй дэлхийн хэмжээний түүхэн газар нутаг учир аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, байгалийн болоод түүх соёлын аяллын төрлүүдийг нэгэн зэрэг хөгжүүлэх боломжтой нутаг юм.
Хэнтий аймгийн 13 жуулчны баазуудаас авсан нэгтгэсэн дүнгээр байгаагаар 2016 оны байдлаар Хэнтий аймагт дотоодын 15855, гадаадын 1500 жуулчин ирсэн мэдээлэл байгаа нь өмнөх жилээсээ 9 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Энэ удаагийн ТАЛЫН ТҮМЭН АДУУ-н төвөргөөний хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд зохиогдоно.

  • Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар
  • ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
  • Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
  • Адууны зүс нэршлийн танилцуулга
  • Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
  • Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2017 тэмцээн
  • Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
  • Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
  • Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
  • Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлагийн үзэсгэлэн
  • Талын Түмэн Адуу фото зургийн үзэсгэлэн
  • Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт
Ийнхүү тал нутгийн чимэг болсон түмэн адууны баяр нь гэрэл зурагчид, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татдаг болсон нь аялал жуулчлалын “брэнд” бүтээгдэхүүн болох гарааг хэдийнээ бүрдүүлээд байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car