antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2017 Comments are off

Алтаар эдийн засгаа тэтгэдэг Монгол Улс хулгайгаар хил нэвтрүүлж буй алтаа илрүүлэх РЕНТГЕНГҮЙ байж болох уу

нийтлэсэн Admin

СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ 34 КИЛОГРАММ АЛТЫГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ

Манай улсад 6000 гаруй алт олборлогч бий. Одоогийн байдлаар манай улсын алтны нөөц 2000 гаруй тонн байгаа юм. Өнгөрсөн онд 33819 мянган тонн алтны нөөц бүртгэгдсэн бол энэ оны есөн сарын байдлаар 2070 мянган тонн бүртгэгджээ. Ашигт малмталын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр авч үзвэл 40 гаруй хувийг нь алтны тусгай зөвшөөрөл

эзэлдэг юм байна. Энэ онд алтны үндсэн хоёр, шороон 22 орд Улсын нэгдсэн санд бүртгэгджээ. Өнгөрсөн онд манай улс 758.4 сая ам.долларын алт экпортолсон байна.

Энэ нь нийт экспортын 15, гадаад валютын нөөцийн 60 хувь аж. Мөн онд нийт 17.7 мянган килограмм алт экспортолсны дийлэнхийг Их Британи, Швейцарт нийлүүлэв. Алт олборлогчид зээл авах хүсэлтэй байдаг бөгөөд Хөгжлийн банкинд энэ онд алт олборлохтой холбоотой 114 тэрбум төгрөгийн зээл авах санал илжээ. Үүнээс тус банк 24 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Манай улсын алтны салбарын бас нэгэн бэрхшээл нь алт хууль бусаар хил нэвтрүүлэх явдал юм. Энэ төрлийн тохиолдол ч цөөнгүй илэрсэн. Жишээлбэл, 2014 онд 6.5 килограмм алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг Хилийнхэн илрүүлсэн бол өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсын хоёр иргэн гутлынхаа уланд 5.4 килограмм алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг цагдаагийн ажилтнууд мэдээллийн дагуу шуурхай ажиллан илрүүлсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд таван удаагийн үйлдлээр 34 килограмм алт хууль бусаар хил гаргах гэж байгаад баригдсан байна. Энэ зөвхөн мэдэгдсэн нь. Үүний цаана мэдэгдэхгүй хэчнээн килограмм алт хил давж байгааг мэдэх боломжгүй.

Уг нь алт хэмээх үнэт металаа хууль бусаар хил давуулахгүй Монголбанкдаа тушаах хэмжээ нь ихэсвэл валютын нөөц нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлөх юм. Өмнө нь алтны олборлолт, тушаалт, экспортыг өсгөх зорилгоор Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн санаачлагын хүрээнд “Алт хөтөлбөр’’-ийг 1991 оны арваннэгдүгзэр сарын 1-ний 304 тоот тогтоолоор Засгийн газар батлан хэрэгжүүлсэн байна. Үүний дараа 1992 онд “Алт-1”, “Алт 2000” хөтөлбөрүүд хэрэгжиж, 1997 онд “Ашигт малтмалын тухай” хууль батлагдан, улмаар 2006 онд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан, “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” болон “Урт нэртэй хууль” зэрэг олон хуулиудыг батлан хэрэгжүүлсэн түүхтэй. Монголбанк алтыг хууль бусаар хил гаргах, мөн төв банканд тушаах хэмжээг ихэсгэх зорилгоор “Монгол алт” гурван сарын аян эхлүүлсэн. Ингэснээр тухайн банкинд алт тушаах иргэдийн тоо нэмэгдэж байгаа юм байна. Жишээлбэл, 2005 онд 15.3 тонн алт тус банкинд тушаасан бол 2006-2010 онд ердөө хоёр тонн, 2012-2014 онд 6.4 тонны тушаалттай байжээ. Харин өнгөрсөн онд 19.28 тоннд хүрч, энэ сарын байдлаар 16.8 тонн болжээ.

Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 68 байсныг 2.5 хувь хүртэл багасгасан нь нөлөөлж байгаа аж. Энэ хууль 2019 он хүртэл мөрдөгдөх юм.

ГААЛИЙН ХЯНАЛТЫН РЕНТГЕН АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛЖ БУЙГ ИЛРҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ

Монголбанкинд алтаа тушаахдаа байгууллага аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний болон лицензийн хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагатай юм байна. Таны тушаах гэж буй алтыг тус банк эхлээд хайлуулж, гулдмай болгож, дээж авч, сорьц тогтоож, алтан гулдмайг битүүмжилсэн гялгар болон брезентэн уутанд хийж лацдана. Ингээд таны сорьцын хариу өдөртөө гарснаар мөнгийг нь тухайн өдрөө багтааж шилжүүлдэг байна.

Алт хайлуулах үнэ нэг грамм нь 50 төгрөг, алтан гулдмай сорьцлуулах төлбөр граммаасаа хамаараад 10-100 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Монголбанк зөвхөн Үнэт металын сорьцын хяналтын газраар сорьц тогтоосон алтыг худалдан авдаг бөгөөд худалдан авах жинд дээд, доод хязгаар гэж байдаггүй аж. Тус банк таны тушаасан алтны төлбөрийг шилжүүлэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс таван хувийг суутгадаг юм. Манай улсад алтны эцсийн үнийг Монголбанк тогтоодог. Тэгэхдээ дэлхийн алтны зах зээлийн үнийг тодорхойлдог Лондонгийн үнэт металлын үнээр тогтоодог. Иргэд, байгууллагаас алт авахдаа ч энэ ханшаараа авдаг байна. Одоогийн байдлаар тус банк 1 тонн алтыг 100773 төгрөгөөр худалдан авч байна. Арилжааны банкууд тус банкны жишгээр авдаг бол хөдөө орон нутгийн алтны худалдаачид энэ ханшаас доогуур үнээр авдаг нь судалгаагаар тогтоогдсон. Монголбанкинд алтаа тушаах нь хувь хүний орлогод төдийгүй улс эх орны эдийн засагт ихээхэн ач холбогдолтой төдийгүй хамгийн эрсдэлгүй худалдан авалт юм.

Харин хөдөө орон нутагт сорьцын лаборатори байхгүйгээс болж тус банк орон нутгаас алт худалдан авч чадахгүй байгаа юм байна. Ингэснээр алт олборлогчид өөрт хамгийн ойр байгаа алтны худалдаачинд алтаа тушааж байгаа нь монгол алт хууль бусаар хил давах шалтгаан болж байгаа аж. Мөн иргэд сорьцлуулах зэрэг шат дарааллаас төвөгшөөх, татвараас зайлсхийх зэрэг шалтгаанаас болж Төв банкинд алтаа тушаахгүй байгааг тус банкнаас хэлж байлаа. Харин ЦЕГ-аас “Алт хууль бусаар хил гаргаж буйг хараад мэдэх арга байхгүй. Алтыг хилээр аваад гарлаа гээд яг илрүүлж чадах хяналтын рентген алга. Хилээр гарч байгаа бүх хүний хувцсыг тайлж, цүнхийг нэгжиж үзэлтэй биш. Манай байгууллага баттай мэдээллийн дагуу хүмүүсийг шалгаж илрүүлдэг. Бусдаар хүмүүсийг баталгаагүй хардах эрх байхгүй. Хэрэв тэгвэл хууль зөрчсөн хэрэг болно. Тиймээс хэчнээн хэмжээний алт мэдэгдэхгүйгээр хил давж байгааг мэдэхгүй юм” гэлээ.

ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ЯАГААД СУЛРАВ

Дэлхий дахинд ямар нэгэн эрсдэл нэмэгдэхэд ханш даган нэмэгддэг байна. Цаашдаа ч үнэ өсөх хандлагатай байгааг судлаачид онцолдог Энэ талаар алтны лидер Г.Мөнх-Эрдэнэ “Алтны гол эх орон бол АНУ. Тус улс хоёрдугаар дайны үеэр энэ байр сууриа олж авсан. Алт бол эдийн засгийн найдвартай хөрөнгө оруулалт юм. Алтыг дэлхийн аль ч банк авдаг. Үнэ цэнэ нь хэзээ ч буурдаггүй. Дэлхийн дахинд алтны ханш өсөх шалтгаан нь эрсдэл байдаг. Жишээ нь 2001 онд нэг унци алт 270 ам.доллар байсан. Гэвч дэлхийн худалдааны ихэр цамхаг террорист халдлагад өртөхөд ханш нэг өдрийн дотор 295 ам.долларт хүрч 8.6 хувиар өссөн. Шалтгаан нь юу гэхээр мөнгөний урсгал өөр зүйл рүү чиглэж байгаатай холбоотой.

Өөрөөр хэлбэл, өөр ямар нэгэн ашигтай зүйлд зарцуулах байсан мөнгийг тэр халдлагад өртсөн цамхаг зэрэгт зарцуулж, төлөвлөөгүй мөнгөний зарлага үүсч, доллар эрэлттэй болж байна. Тэгэхээр алтны ханш өсдөг. Тэгвэл Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход долларын ханш 1350 ам.доллар байсан. Түүнийг ялалт байгуулсны дараа долларын ханш 1400 болно гэж олон улсын эдийн засагчид дүгнэсэн байсан. Гэвч ханш 1270 ам.доллар болж унасан. Шалтгаан нь Д.Трамп сонгогдсоны дараа АНУ бодлогын хүүгээ нэмсэн. Ингэхээр бондын өгөөж өсч, хүмүүс мөнгөө доллар болгоно. Тэгэхээр алтны ханш унаж байгаа юм. Энэ нь манай улсын алт олборлогчдод сөргөөр нөлөөлсөн. Гэхдээ арваннэгдүгээр cap байсан учир алт олборлолтын идэвхтэй үе дууссан байсан болохоор хохирол бага амссан” гэлээ. Статистикаас харахад алтны үнэ жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь алт экспортлогч манай орны хувьд ашигтай юм. Бид энэ үед л алтаараа валютын нөөцөө сэлбэх шаардлагатай.

Гэвч сорьцын лаборатори байхгүйн улмаас алтаа ченж нарт борлуулж, хил давуулж, гаалийн хяналтын рентгенгүй тул хил давахад ч амар байгаа юм. Энэ нь багадсан юм шиг манай улс энэ тал дээр хуулийн заалтаа суллаж, хууль бус наймаа эрхлэгчдэд боломж олгосоор байх юм. Тухайлбал, хуучин буюу 2009 оны есдүгээр 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 175.3-ын эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх тухай заалтад “Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэтзүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээсэн байдаг. Тэгвэл 2015 оны арванхоёрдугаар сарын 3-нд батлагдаж, энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх тухай 18.5-д заахдаа “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэжээ. Ингэж хуулийн хариуцлага сулруулахын учир юу вэ. Хууль боловсруулагчид сорьцын лабораторигүй, гаалийн хяналтын рентгений хүчин чадал нь алт илрүүлдэггүй гэдгийг мэдэхгүй байж болох ч алтыг эдийн засгийг тэтгэдэг үнэт металл гэдгийг ойлгодог баймаар юм.

Ийнхүү хуулийн хариуцлага суларсан нь цаанаа ямар нэгэн ашиг сонирхол байгаа юм биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Гэхдээ эдгээрийн аль нь байлаа ч яаралтай ямар нэгэн арга хэмжээ авахгүй, энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, биднийг тэжээх үнэт металл хууль бус наймаачдын гараар орж, хил даваад дуусах нь.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car