antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 24, 2017 Comments are off

Б.Баттогтох 169 гаруй сая төгрөгийн хохирлыг “Биокомбинат” ТӨААТҮГ-т учруулсан

нийтлэсэн Admin
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Б.Батзориг,Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэх “үндэслэл”-ээр Б.Баттогтохыг тус үйлдвэрийн газрын захирлаар дахин томилох шийдвэр гаргахаар тохиролцож байгаа нь зүй зохисгүй үйлдэл юм. Одоо түүнийг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар эгүүлэн томилох нь шүүхийн шийдвэрийг биелүүлж буй “зүй ёсны” үйл явц мэт харагдаж байгаа ч уг байгууллагын захирлаар ажиллаж байх үедээ түүний үйлдсэн илэрхий хууль бус үйлдэл үйл ажиллагаа хууль, хяналт, шүүхийн байгууллагуудаар эхнээсээ тогтоогдоод байгаа бөгөөд түүнтэй холбоотойгоор шалгагдаж байгаа эрүүгийн болон хууран мэхлэлт, албан тушаалаа урвуулан ашиглалт, залилангийн шинжтэй үйлдлүүдээс нь үзэхэд ч түүнийг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллуулах нь хэрхэвч байж боломгүй үйлдэл буюу төр, засгийн холбогдох байгууллагын албан тушаалтан, удирдлагын зугээс яагаад ч гаргаж болохгүй шийдвэр гэж тус байгууллагын хамт олны төлөөлөл үзэж байна. Үүнд:
1. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төрийн өмчийн хороо Б.Баттогтохыг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын ажлаас халахдаа 2013 оны 10-11 сард Төрийн өмчийн хороо, Хүнс хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг тус үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг үндэслэл болгосон билээ. Тэгвэл тэдгээр байгууллагуудын илрүүлсэн зөрчил, дутагдлуудтай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Энэ эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд дахин шалгаж шийдэх хүртэл Б.Баттогтохыг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар эгүүлэн ажиллуулах нь хэрхэвч байж боломгүй.
2. Б.Баттогтох нь 2010 оны 01 дүгээр сард Унгар- Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээний дагуу явагдаж байсан “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг шинэчлэх ажлыг бүрмөсөн зогсоосон этгээд. Тэгвэл одоо Унгар-Монгол Улсын ерөнхийлөгч нар болон Засгийн газрын тэргүүн нарын харилцан айлчлал, хэлэлцээрийн үр дүнд тус үйлдвэрийг шинэчлэх ажлыг дахин эхлүүлээд байгаа энэ цаг үед түүнийг томилох нь Монгол Улсын язгуур эрх ашигт огт нийцэхгүй.
3.Мөн Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа мэргэжилтэн, ажиллагсдыг хууль бусаар ажлаас нь халж, шүүхийн шийдвэрийг үл биелүүлж байсан зэргээс шалтгаалж 169 гаруй сая төгрөгийн хохирлыг “Биокомбинат” ТӨААТҮГ-т учруулсан. Энэ асуудлаар “Биокомбинат” ТӨААТҮГ нь тухайн үеийн Төрийн өмчийн хороо, одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, холбогдох баримт, материалуудыг хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь түүний буруутай үйлдлийг тогтоогоод байгаа юм,
4.Б.Баттогтохыг “Био-комбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллахаас өмнө тус үйлдвэрийн газар нь жил бүр ашигтай ажилладаг байсан бөгөөд зөвхөн түүнийг захирлаар ажилласан 2 жил гаруй хугацаанд 2013 оны 12 сарын 31-ний байдлаар тус үйлдвэр 400 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажилласан бол, 2014 оны 12 сарын 31-ний байдлаар 230 гаруй сая, 2015 оны 12 сарын 31-ний байдлаар 208 сая, 2016 оны гүйцэтгэлээр 500 гаруй сая, 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 280 гаруй сая төгрөгийн ашигтайгаар ажилласаар байна. Энэ бол тэрээр тус үйлдвэрт хэрхэн “луйвар хийн” ажиллаж байсныг харуулах наад захын нэгэн жишээ юм.
5.Мөн Б.Баттогтохын хууль бус үйлдэл, үйл ажиллагааг Шүүх хяналтын байгууллага хянан, шалгаж байгаа талаарх холбогдох баримт материалыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн. Энэ мэтчилэн олон ноцтой зөрчлүүд тухайн үеийн ТӨХ, ХХААЯ, Мэргэжлийн хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт, хөндлөнгийн хараат бус аудитын байгууллага, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр тус тус тогтоогдчихоод байхад Б.Баттогтохыг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар томилох нь буруу юм гэдгийг Та бүхэнд уламжилж байна.
“Биокомбинат” ТӨААТҮГ-ын хамт олны төлөөллүүд Б.Баттогтохыг “Биокомбинат” ТӨААТҮГ- ын захирлаар эгүүлэн томилох шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
“Биокомбинат” ТӨААТҮГ-ын хамт олны төлөөлөл, ҮЭ-ийн хороо

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car