antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2012 Comments are off

Сумо санхүүгийн хямралтай тулгарчээ

нийтлэсэн Admin

Японы сумогийн холбооноос өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, түүхэнд байгаагүй санхүүгийн хямралд өртөөд буй тухай мэдэгдсэн байна. Өнгөрсөн жил тус холбоо 4,9 тэрбум иений алдагдал амссан гэнэ. Японы сумогийн холбооны тэргүүн ояката Китаноуми “Бид үнэхээр хэцүү байдалд байна. Бид бодит байдалтай эвлэрч, олон нийтийн итгэл, дэмжлэг авахын тулд нэгдэж ажиллах ёстой” гэсэн байна.

Өнгөрсөн 2011 онд сумогийн ертөнцөд дэгдсэн даваа наймаалцсан гэх хэргийн улмаас гуравдугаар сарын башёг цуцалж, улмаар тавдугаар сарын башёг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлсэн зэрэг нь тус холбооны санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлжээ. Өмнөх жил 5,44 тэрбум иений орлоготой ажиллаж байсан Японы сумогийн холбооны өнгөрсөн жилийн үйл ажиллагааны орлого 2,98 тэрбумаар буурсан байна.

С.Цэлмэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car