АН-аас зохион байгуулж байгаа “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц өчигдөр Төрийн ордонд үргэлжиллээ. Энэ удаад УИХ-ын гишүүн З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Б.Батбаатар, Ардчилсан эмэгтэйчүүдийн дэд тэргүүн З.Нарантуяа нар шударга ёс, санхүүгийн эрх чөлөө, эрх чөлөөт монгол хүн, ипотекийн зах зээлийн талаар илтгэл тавилаа.
УИХ-ын гишүүн З.Энхболд илтгэлдээ Монгол Улсын иргэдийн 70 хувь гэр хороололд амьдарч буй бөгөөд 501200 өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах шаардлагатай гэлээ. Төр байшин бариад байхдаа биш ипотекийн зах зээлийг зөв голдрилоор нь хөгжүүлэх замаар иргэдийг орон сууцтай болгох шаардлагатайг онцолсон.
Харин “Эрх чөлөөт Монгол хүн” сэдвээр илтгэл тавьсан Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Б.Батбаатарын илтгэл хүмүүсийн анхаарлыг нилээд татсан. Тэрээр Холливудад бүтээсэн кинон дээр америкчууд газрын төлөө амь хайргүй тэмцэлдэж дарцаг хатгасан газраа өөрийн болгож байгаа тухай гардаг. Харин өнөөдрийн ардчилсан Монгол Улсад газар үнэгүй эзэмшүүлэх ажил ердөө л 10 хувьтай явж байна.
Газрыг бодитоор үнэлээгүй, иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгоогүй учраас төрийн ажил ийнхүү яст мэлхийн хурдаар явж байна гэлээ. Түүнчлэн Америкт нэг га газрыг 22 сая ам.доллараар зарна гэсэн зар интернэтэд тавьсныг харууллаа.
Гэтэл Монголд ахуйн хэрэгцээндээ өмчилж авсан 0.07 га газар хоёр сая төгрөгийн барьцааны ч үнэ хүрэхгүй байгаа. Тиймээс иргэдийн өмчилж авсан 0.07 га газрын нэг ам метрийг 100 мянган төгрөгөөр тооцож бүхэлд нь 70 сая төгрөгөөр үнэлэх санал дэвшүүллээ.
Монгол Улс 27 сая хүн амтай боллоо гэж тооцоход нийт газар нутгаа 100 хуваасны нэгийг нь л өмчлүүлэх юм байна.
Л.Ялгуун
Холбоотой мэдээ
Comments are closed.