antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2017 Comments are off

Кроне Браухаус рестораны “Октоберфест 2017” эхлээд 5 хонож байна

нийтлэсэн Admin

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Октоберфест шар айрагны баярыг 3 дахь жилдээ Кроне Браухаус ресторанаас зохион байгуулж байна. Баяр 2017 оны 10 сарын 13-ны Баасан гарагаас  эхлэн 10 сарын 21-ийг дуустал 9 хоног үргэлжилнэ.

Баярын хөтөлбөрт :

  • Хэн хамгийн хурдан 1 лирт шар айраг уух вэ? /Супер шагнал – 1.500.000 төгрөг/
  • Хөгжөөнт тэмцээн уралдаан
  • Шар айраг бүр сугалаатай /Супер шагнал – Ширээний тооцоо 100 % off /
  • Баярын өдөр бүр 18:00-20:00 цагын хооронд хүссэн хэмжээгээрээ шар айраг уух боломж
  • Амьд хөгжимийн тоглолт
  • Шинэхэн исгэлтийн тусгай шар айргууд гэх мэт онц сонирхолтой олон арга хэмжээнүүд багтсан болно.

Өнгөрсөн баярын 3 хоногт гэхэд нэг үйлчлүүлэгч шар айрагны сугалаанаас ширээний тооцоогоо 100 % off болгож чадсан байгаа. Та ч гэсэн манай баярт оролцон азаа үзээрэй.

Мөн өдөр бүр зохион байгуулагдаж буй “Хэн хамгийн хурдан 1 лирт шар айраг уух вэ?“ тэмцээнд түрүүлсэн оролцогчид 1.500.000 төгрөгний шагналтай финалын тэмцээнд оролцох эрхээ авч чадсан байна. Энэхүү тэмцээнд оролцох эрх авах боломжтой 6-хан өдөр үлдлээ шүү.

                              Баярын хөгжөөнт тоглоом : Шотон даам

Онцгой бас нэгэн арга хэмжээ баярын 7 дахь өдөр буюу 2017 оны 10 сарын 19-нд Кроне Браухаус ресторанаас 7 хоног бүр зохион байгуулдаг “Кроне Асуулт Хариултын тэмцээн”-ий баярын тусгай дугаар болно. Найз нөхөдтэйгээ зөвхөн баярт оролцох бус оюун ухаан, мэдлэг чадвараа сорин Монголын хамгийн өндөр шагналын сан бүхий тэмцээнд оролцоорой.

 Та бүхнийг найз нөхөд хамт олноороо хүрэлцэн ирж баярын оройг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсье.

Кроне Браухаус ресторан

Манай хаяг : Үндэсний циркийн зүүн өргөтгөл

Ширээ захиалга : 8001-2232, 8003-2232


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car