antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2011 Comments are off

”Дүрмийн санг 16 тэрбум болгосон ч багадна” гэв

нийтлэсэн admin

Монголбанкны зүгээс банкны секторт чиглэсэн олон шийдвэр гаргасан улиралууд өнгөрч байна. Тухайлбал, банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад удаагүй байгаа.
Мөн инфляцийн талаарх төсөөллүүд, түүнд уялдуулан бодлогын хүүг нэмэгдүүлсэн талаар энд дурьдаж болно. Эдгээр үйл явдлуудын шилийг дарж ирэх оны мөнгөний бодлогыг авч хэлэлцэх ажил өнгөрсөн долоо хоногоос эхлэв.
“2012 онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тойрсон асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкны төлөөлөгчид оролцсон юм.
Ирэх оны мөнгөний бодлогын хувьд төв банкнаас нам, тогтвортой инфляцийн түвшин, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд суурилсан уян хатан валютын ханшийн бодлого зэргийг эдийн засгийн тогтвортой өсөлтийн төлөө баримтлах аж.
Мөн макро зохистой бодлогын арга хэмжээ авах, тэр дундаа төсвийн зохистой бодлогод анхаарал хандуулахаар болж байгаа юм. Эдгээр арга хэмжээг авснаар өндөр инфляц банкуудын үйл ажиллагааг доголдуулах, бодит хүү, орлогын сувгийн эрсдэл, санхүүгийн тодорхой бус байдал үүсэхээс сэргийлэх боломжтой аж.
Мөнгөний бодлогыг танилцуулах үеэр банкны секторт харилцах, хадгаламжийн хувь, хэмжээ энэ онд өсөлттэй байсныг дурьдсан юм. Гэхдээ үүнийг Монголбанкны зүгээс Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуультай холбон тайлбарлаж байна. Уг хуулийн үйлчлэх хугацаа ирэх оны арваннэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болох юм.
Мөн төв банкны захирлуудын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банк бүгд дотоодын банк байгааг дурьдаж, гадны банкууд манай зах зээлд орж ирэх боломжтойг санууллаа. Хурлын үеэр банкуудын төлөөлөгчидтэй уулзахад ирэх оны мөнгөний бодлогод анхаарах шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж байлаа.
Мөн өнгөрсөн хугацаанд төв банкнаас авч хэрэгжүүлж буй ажлуудад эерэг дүгнэлт хийсэн юм. Энэ талаар “Улаанбаатар хотын банк”-ны дэд захирал Ж.Эрдэнэбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Банкуудын дүрмийн санг нэмэгдүүлэх ёстой гэсэн шийдвэрийг Монголбанкнаас гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай банкны хувьд үүнийг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байна уу?
-Нэмэгдүүлэх нь гарцаагүй зүйл. Яагаад гэхээр санхүүгийн үйл ажиллагаа явуулна гэдэг дүрмийн сангаас маш их хамааралтай. Одоо дүрмийн санг 16 тэрбум болгож нэмэгдүүлэх шаардлага тавиад байгааг бид сайн мэднэ. Үнэн чанартаа энэ ч бас бага байгаа юм. Учир нь манай улсын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Зах зээлд мөнгө хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Үүнийг банкууд хангаж чадахгүй байгаагаас болж эрэлт давамгайлсан инфляц газар аваад байна гэж байгаа.
Энэ нь банкируудад хандаж “Та мөнгөө нэмэгдүүлээч ээ” гэж хэлээд байна. Жишээ нь, наймхан тэрбумын дүрмийн сантай байж 1.8 их наядын үнэлгээтэй хөрөнгөд баталгаа гаргаад явж байгаа банкууд байна. Энэ нь өөрөө иргэдийн итгэл байгаа болохоор л ийм зүйл болоод байна. Чухамдаа ард иргэд итгээд байгаа учраас банк руу хөрөнгө татагдаж байгаа. Гэхдээ хэдий итгэлээ ч гаргасан мөнгө нь бага байна гэдэг нь олон улсын жишгээс хөндий зүйл юм.
-Та банкны зах зээл тэлэх ёстой гэж хэлсэн. Тэр ярианд тань энэ дүрмийн санг нэмэгдүүлэх асуудал ч хамаатай юу?
-Тэгэлгүй яахав. Ер нь санхүүгийн зах зээлийн гол тоглолт өрнөж байгаа газар нь банк. Банкууд өөрсдөө мөнгөгүй байж яаж тоглох юм. Яаж өргөжих юм. Тэгэхээр өөрийнх нь мөнгө буюу дүрмийн санг нэмэгдүүлэх нь банкны секторт чухал. Т.Есөн-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car