antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2017 Comments are off

Засгийн газрын гишүүн, сайд нарт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

нийтлэсэн Admin

 

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг 100 дэмжин санал нэгджээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газрыг яаралтай бүрдүүлэхээр МАН-ын бүлэг санал нэгдсэн. Бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшиж буй 15 хүнийг 100 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр боллоо. Мөн нэр дэвшсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг хянуулахаар АТГ-т мэдээллийг хүргүүлж байна. АТГ-аас хариу ирсэн тохиолдолд нэн даруй УИХ-д асуудлыг өргөн барьснаар өнөө, маргаашийн дотор Засгийн газрыг бүрдүүлэх боломжтой. МАН хуулийн хугацаандаа багтаж Засгийн газраа байгуулна. МАН улс төрийн том хүчний хувьд цаашдаа улс орны эрх ашиг, эдийн засгаа сайжруулахын төлөө нэгдсэн байр суурьтайгаар тууштай ажиллана” гэв. Ийнхүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шинэ Засгийн газар дэд сайдтай ажиллах уу?

-Дэд сайдтай ажиллах эсэхийг эцэслэн шийдээгүй. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайдтай ажиллана гэж байр сууриа илэрхийлсэн.

-Нэр дэвшигчдийг ямар шалгуур үзүүлэлтээр тодруулав. Засгийн газрын бүтцийн асуудлыг цаашдаа ямар нэгэн байдлаар хөндөхгүй байх талаар ярьсан уу?

-Засгийн газрын гишүүдийг сонгохдоо нэлээд ярилцсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг намын “эвслийн” Засгийн газар байгуулна гэж гарсан. Мэдээж бидэнд ярилцах шаардлага байсан. Мөн олон нийтийн зүгээс ирүүлсэн санал шүүмжлэлийг нягталж үзээд Засгийн газрын гишүүнийг мэдлэг, мэргэжил, дадлага туршлагатай, парламент Засгийн газарт салбарынхаа ажлыг бүрэн дүүрэн авч явах чадвартай хүмүүсийг сонгосон. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж сайд болж байна. Тэгэхээр УИХ-ын дэд даргын суудалд хэнийг томилох талаар ярьсан уу?

-Энэ талаар ярилцаагүй. Юуны түрүүнд Засгийн газраа байгуулсны дараа буюу Ц.Нямдорж сайдаар томилогдсоноор энэ асуудлыг ярих ёстой.

-АН-ын зүгээс “давхар дээл”-тэй сайд нарыг дэмжихгүй. Ялангуяа гол чиг үүргийн таван яамнаас бусад найман сайдыг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Сөрөг хүчний оролцоотойгоор Ерөнхий сайдаа томилсон. Одоо бусад сайдыг томилоход бүлэг дотроо тохиролцож чадахгүй бол зарим сайд унах вий гэсэн болгоомжлол байна?

-“Дан, давхар дээл”-ийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон зүйл, заалт байхгүй. Тиймээс сайд нарын асуудалд хууль зөрчсөн зүйл байхгүй. МАН-ын бүлгийг сайд, Засгийн газраа томилохдоо заримыг нь унагах вий гэсэн болгоомжлол байна. Тийм асуудал байхгүй. МАН улс төрийн том хүчин учир дотооддоо учир зүйгээ олно. Цаашдаа ажлаа хийгээд явахад ямар нэгэн зөрчил, үл ойлголцол байхгүй. Мэдээж ажлын талбарт буруу зөрүүг нь шүүмлэх, алдаа оноог нь засах зүйл манай намд байна. Цаашдаа хагарч бутарч, хоёр талдаа гарч сууна гэсэн ойлголт байхгүй. МАН улс орныхоо эрх ашгийн төлөө тууштай нэгдэж ажиллана. -Ерөнхий сайд шинээр ажиллах сайд нар давхар цалин авахгүй гэсэн мэдээллийг хэлсэн. Шинэ сайд нар цалингаасаа татгалзаж байгаа учир дэмжиж байна гэж ойлгож болох уу? -Угаасаа өмнө нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болоход аль нэг цалингаа авдаг байсан. Энэ зарчмаараа л явна. Өмнө нь байсан энэ тогтолцоог хүмүүс давхар цалин авдаг гэж яриад байна. Тийм зүйл байхгүй.

Ингээд МАН-ын бүлгээр дэмжигдэж нэрс нь тодроод буй гишүүдтэй танилцан уу

Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН

Нас 59, түүхч, УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдсон. ЗГХЭГ-ын дарга, Боловсрол, шинжлэх ухааны сайд, МАН-ын даргаар ажилласан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

Нас 48, эдийн засагч, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Нас 60, хуульч, УИХ-ын гишүүнээр долоон удаа сонгогдсон. Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр удаа ажилласан. Одоо УИХ-ын дэд даргын албыг хашиж байна.

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

Нас 49, эдийн засагч. УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон. Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Түлш, эрчим хүчний сайд болон ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Одоо УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажилладаг.

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД

Нас 61, инженер-эдийн засагч, УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдсон. Гадаад хэргийн сайд болон ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албыг хашдаг.

ХХААХҮ-ийн сайд Б.БАТЗОРИГ

Нас 52, эдийн засагч. УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдсон. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажилласан. Одоо УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар ажиллаж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

Нас 64, инженер, УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх, Аж үйлдвэрийн яамны дэд сайдаар ажилласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ

Нас 39, санхүүч УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон. “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байлаа.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН

Нас 52, эдийн засагч, УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдсон. Монгол Улсын Шадар сайдын эдийн засгийн зөвлөх, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар хоёр удаа ажилласан.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

Нас 53, эдийн засагч, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдсон. Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, МАН-ын НБХГ-ын дарга болон Хөдөлмөрийн сайдаар ажилласан туршлагатай.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.ЦОГЗОЛМАА

Нас 47, багш, УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ

Нас 56, сэтгүүлч, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажилласан. Одоо УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ

Нас 52, замын инженер, УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдсон. ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР

Нас 47, хуульч УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдсон. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Одоо УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР

Нас 44, бизнесийн удирдлагын менежер, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн намын хороон дарга, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан.

М.ЭНХЦЭЦЭГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car