Анх МУГСЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд тоглож олны танил болсон С.Болд-Эрдэнэ, Ганцэцэг нар одоо цагийн театрын өнгө төрхийг тодорхойлогчид. Аавынхаа асар их авъяасыг өвлөн төрсөн С.Болд-Эрдэний хувьд “алт” шиг мэдрэмжтэй, аяъяастай залуу гэж үнэлэгддэг. Харин жүжигчин Ганцэцэгийн хувьд нэг хэсэг хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж урлагаасаа хөндийрөөд байсан бөгөөд өнгөрсөн 2011 онд түүний хувьд хамгийн хүнд бөгөөд түшиг тулга болсон ханиа алдсан. Гэсэн ч зовлонгын өмнө өвдөг сөгдөөгүй тэрээр дахин театртаа ирж, шинэ уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд орсон байна. Энэ удаад тэрээр Найруулагч Наранбаатарын “Цэцэрлэгт учирсан хоёр” хэмээх уран бүтээлийн гол дүрд С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглож байгаа аж.
Н.Хувьзаяа www.secret.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.