antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2017 Comments are off

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

нийтлэсэн Admin

Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу зургаадугаар сарын 05. Энэ бол Дэлхийн байгаль орчны өдөр. Тэгвэл Дэлхийн байгаль орчны энэхүү өдрийг тохиолдуулан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Улаанбаатар хотод байрлах яамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцсон юм.

Мөн өдөрлөгийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын Сайдын зөвлөх Д.Гансүх, У.Тунгалаг, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, НХБТГ-ын дарга Т.Булган, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцлоо.

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2017 он олон чухал ажил давхацсан бүтээлч жил болж байна. НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд манай яамнаас Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнгөрсөн 2 өдөр зохион байгуулж, энэ жилийн аялал жуулчлалын талаарх өргөн мэдээллийг түгээлээ” гэв.

Өдөрлөгт оролцсон хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээллийг авч байлаа. Жишээлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийнхөн модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцын талаар иргэдэд танилцуулга хийж байв. Мөн бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологи, ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед ариун цэврийн байгууламж зэргийг олон нийтэд танилцуулсан юм.

Түүнээс гадна БАОЖЯ болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон тэдгээрээр хэрхэн аялах тухай маш сонирхолтой мэдээллийг олон нийтэд өгч байлаа.

Эх сурвалж: БОАЖЯ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car