antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2017 Comments are off

Хятадын эрх баригч нам улсынхаа хувь заяаг шийдэх нь

нийтлэсэн Admin

БНХАУ-ын эрх баригч нам их хурлаа хэрхэн хийхийг дэлхийн олон нийт таван жил тутам ажигладаг. Энэ сарын 18-нд эхлэх тус улсын Коммунист намын 19 дүгээр их хурлын төлөөлөгчид нийслэл Бээжин дэх Ардын хурлын ордонд цуглах гэж байна. Тус их хурлаар 1.3 тэрбум хүний хувь заяаг шийдэх, дэлхийд хоёрдугаарт ордог эдийн засгаа жолоодох намын удирдагчдаа сонгоно. Намын удирдах бүрэлдэхүүнд ихээхэн өөрчлөлт орох ч дарга Си Зиньпин хэвээр үлдэх бололтой гэж ВВС мэдээллээ.

Их хуралдаа 2300 төлөөлөгч сонгох ёстой ч 2287-г сонгожээ. Үлдсэн 13 нь сахилгын шаардлага хангаагүй гэсэн шалтгаантай. Хаалттай хуралдаанаар намын Төв хорооны 200 орчим гишүүнийг, тэд мөн Улс төрийн товчооны гишүүдээ сонгоно. Тэдгээр гишүүнээс байнгын хороог эмхлэн байгуулдаг. Эдгээр нь Хятадын гол шийдвэр гаргах хүмүүс. Улс төрийн товчоо 24 хүний бүрэлдэхүүнтэй бол байнгын хороонд долоон хүн сонгогддог ч тоо нь жилээс жилд өөрчлөгддөг. Төв хороо нь намын удирдагч болох ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Энэ хүн БНХАУ-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Одоо Си Зиньпин энэ үүргийг гүйцэтгэж буй.

19 дүгээр их хурал хоёр шалтгаанаар олны анхаарлыг татаж байна. Нэгдүгээрт, Си Зиньпин том илтгэл тавьж, түүгээрээ дамжуулан ирэх таван жилд Хятадын баримтлах бодлогын чиглэлийг ойлгох боломжийг шинжээчдэд өгөх аж. Хоёрдугаарт, Улс төрийн товчооны байнгын хороо бараг бүрэн шинэчлэгдэнэ.

Сүүлийн жилүүдэд тус нам тодорхой албан тушаал хаших албан ёсны бус хугацаа болон нэр дэвшигчдэд насны хязгаар тогтоожээ. Үүний дагуу Улс төрийн товчооны гишүүдийн олонх нь 68 нас хүрсэн учир шинэчлэх шаардлагатай болсон байна. Харин Авлигатай тэмцэх байгууллагын тэргүүн, 69 настай Ван Цишань ажлаа өгөх ёстой ч Си Зиньпиний гол холбоотнуудын нэг учир албан тушаалдаа үлдэж магадгүй гэнэ.

Си Зиньпин 64, Ли Көцян 62 настай. Тус хурлаас улсын ирээдүйн удирдагч нарыг, тухайлбал, Си Зиньпиний халааг таван жилийн дараа авах хүнийг тодруулж магадгүй. Гэхдээ энэ алхмыг хойш тавьж мэдэхийг зарим шинжээч үгүйсгэхгүй байна.

Төрийн эрхэнд 2012 онд гарсан цагаасаа хойш тэрбээр урьд өмнө байгаагүй олон албан тушаалд шинэ хүн томилсон нь Мао Зэдун, Дэн Сяопин нарын удирдагчтай эн зэрэгцэх үзүүлэлт аж. Си Зиньпиний төр барих эрхийг нь сунгах боломж олгосон санал дэвшүүлж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Одоогийн хуулиар хоёр удаа л Төрийн тэргүүнээр ажиллах боломжтой юм.

Мөн БНХАУ-ын дарга болсноосоо хойш тэрбээр авлигатай тэмцэх өргөн хүрээг хамарсан кампанит ажил өрнүүлж, эрх баригчдын нэг сая гаруй төлөөллийг сахилгын хариуцлагад татсан байна. Шинжээчдийн зарим нь үүнийг Си Зиньпиний эсрэг хүмүүсийн дотоод цэвэрлэгээ хэмээжээ.

Байнгын хорооны бүтцэд өөрчлөлт орсон ч Хятад улс явдаг замаараа л замнана. Си Зиньпин тогтвортой байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэж ажиглагчид үзэж буй. Авлигатай тэмцэх кампанит ажил гээд Хятадын эдийн засгийг шинэчлэх таван жилийн төлөвлөгөөг үргэлжлэн хэрэгжүүлэх юм. Дэлхийн тавцанд Хятад улсын тэргүүлэх хандлага ч Си Зиньпиний удирдлага дор хэвээр хадгалагдах аж.

Харин Умард Солонгосын үйлдэл, цөмийн хямралын талаарх Хятадын байр суурь тодорхойгүй хэвээр. Тус улс шийдвэртэй алхам хийхээс зайлсхийхийн сацуу “дүрэлзсэн” хөрштэйгөө ямар харилцаатай байх талаар шинэ удирдлага нь дотроо мэтгэлцсээр байна хэмээн шинжээчид таамаглажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car