Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үндэсний бөхийн өсвөр үеийнхний УАШТ хоёр өдөр болж, өчигдөр аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс 16, 17, 18 гэсэн насны ангилалд хөвгүүд хүч үзсэнээс багийн дүнг А.Отгонбаяр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг тэргүүлэв. Түүнчлэн 18 насны ангилалд Н.Өсөхбаяр (Сүхбаатар аймаг), 17 насанд Н.Чиеэгүнбаатар (Дархан-Уул), 16 насанд Э.Батмагнай (Баянхонгор) нар аваргалсан байна. 50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнээс Монгол Улсын алдар цуутай олон бөх төрөн гарсан билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.