antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 28, 2012 Comments are off

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсгийг хятадууд 100 сая ам.доллараар үнэлжээ

нийтлэсэн Admin

Канадчууд Оюутолгой төслийн хүрээнд урьдчилсан хөрөнгө оруулалт болгож 250 сая ам.долларыг тун бага хувийн хүүтэй зээлж, “итгэлтэй” түнш болохоо харуулав. Тэгвэл Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах, Тавантолгойн төслийн хүрээнд тавихаар зэхэж буй төмөр замын тендерийг ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг томоохон гүрнүүд авахаар улайран хөөцөлдөж байсан боловч өдгөө энэ асуудал намжмал байдалд ороод байна.

Учир нь MCS компани, Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга нарын хооронд үл ойлголцох байдал үүссэний улмаас энэхүү ажил зогсонги байдалд оржээ. Тиймдээ ч Х.Баттулгыг сайд байх үед түүний салбарын ажил урагш ахиагүй юм.

Нөгөөтэйгүүр тендерт оролцогчдын нэг болох Хятад улсын хувьд энэхүү ажлыг тэднээр хийлгэх аваас Монгол улсад тэрбум ам.долларын буцалтгүй тусламж өгөхөө албан бусаар амлажээ. Зөвхөн гэрээнд гарын үсэг зурахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хятадад айлчилбал урьдчилгаа болгон 100 сая ам.доллар өгнө гэсэн яриа гарчээ. Байгалийн баялаг арвинтай Монгол орон хөгжлийнхөө үүдэн дээр зогсч байна. Харин цаашид ямар замаар хэрхэн явах нь тодорхой бус байсаар байгаа билээ.
Х.Балт wikimon


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car