antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2017 Comments are off

Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо

нийтлэсэн Admin

ЦССҮТ-өөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” өнөөдөр тохиож байна. 

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

Энэ удаагийн ээлжит арга хэмжээг ЦССҮТ болон “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллагын хувьд гурав дахь жилдээ 10 дугаар сарын 3-ны өдрийн цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд оролцож байгаа юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Улаанбаатар смарт карт ХХК-ий гүйцэтгэх захирал Г.Батзориг, үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал болон бусад албан хаагчид оролцож, цусаа бэлэглэлээ.

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

Энэ үеэр Улаанбаатар Смарт карт ХХК-ий үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал “Манай компани нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчилахаас гадна доноруудыг сурталчилсан автобусны картыг худалдаанд гаргасан.  Мөн НИТХ-тай хамтран 190 гаруй Хүндэт доноруудыг Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулж байна. Бидний зүгээс цус бэлэглэх өдрийг сурталчилж, сайн дурын донорын эгнээг өргөжүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” хэмээлээ.

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

Энэхүү өдрийн хүрээнд 10-20 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэлээ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулах аж.

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn

ФОТО: Улаанбаатар Смарт карт ХХК гурав дахь жилдээ ЦУСАА БЭЛЭГЛЭХ АЯН-д оролцлоо Arslan.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car