antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2017 Comments are off

ХНХЯ БОЛОН ТҮҮНИЙ ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

нийтлэсэн Admin

     ХНХЯ-ны харъяа байгууллагуудын дунд “Спортын 3 төрөлт” тэмцээнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгууллаа. Тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Этүгэн” их сургуулийн спорт зааланд болсон. Спортын тэмцээнд ХНХЯ, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт, Өнөр бүл хүүхдийн төвийн хамт олон сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар гэсэн 3 төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

    Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд

1-р байр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, алтан медаль

2-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын даатгалын ерөнхий газар, мөнгөн

      медаль,

3-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар, хүрэл медаль

   Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд

1-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын Ерөнхий газар, алтан медаль

2-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, мөнгөн медаль

3-р байр ХНХ-ын судалгааны институт, хүрэл медаль

    Эрэгтэй гар бөмбөгийн төрөлд

1-р байр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, алтан медаль

2-р байр Сэргээн, засалт сургалт үйлдвэрлэлийн төв мөнгөн медаль

3-р байр Өнөр бүл төв хүрэл медаль

     Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд

1-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар алтан медаль

2-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын Ерөнхий газар мөнгөн медаль

3-р байр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв хүрэл медаль

 Шатрын эрэгтэй төрөлд

1-р байр Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газар Бадрах алтан   медаль
2-р байр Өнөр бүл төв Отгонбат мөнгөн медаль

          3-р байр Эрүүл мэнд Нийгмийн даатгалын Ерөнхий газар Пунцагцэрэн хүрэл медаль

 Шатрын эмэгтэй төрөлд

  1-р байр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Алтантуяа алтан медаль

  2-р байр Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв Оюун-Эрдэнэ мөнгөн медаль

   3-р байр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газар Болормаа нар тус тус медалийн эзэд боллоо. Харин багийн нийлбэр дүнгээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хамт олон нэгдүгээр байр эзлэж “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.

Арга хэмжээний зорилго нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, чийрэгжүүлэх, нөхөрсөг, найрсаг харилцааг бий болгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд  оршино.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн түүхт 50 жилийн ой өдгөө тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд тус төвөөс олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь “Спортын 3 төрөлт” тэмцээн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car