Уулын бор гөрөөс намрын эхний цасны үеэр модны зах, хамар хяраар хэвтрээ засвал өвөл нь өнтэй. Харин бөөрний өөх нь их байвал цас ихтэй өвөл болно.
Буга орой дуудвал өвөл өнтэй болно.
Аргал, угалз талд бууж ирвэл өвөл хүйтэрнэ.
Намар эрт аргал, угалз, хулан, зээр задгай усанд ойр ойрхон дахин дахин ирж ус ууж байвал цас багатай, хүйтэн өвөл болно.
Аргал, угалз уулын толгой харж, нөмөр энгэр газар олноороо бөөгнөрөн зогсвол хүйтэрч цасаар шуурна.
Үхэр оготно, ам цагаан хулгана хөеөгөө их цуглуулбал өвөл нь зудтай, бага цуглуулбал өнөтэй байдаг.
Говь нутагт могой нүхнээс гарч ил явах нь олширвол бороо ордог.
Цэлмэг сайхан өдөр загас гэнэт баригдахаа боливол бороо удаан хугацаагаар орохын шинж.
Мэлхий усны гадаргуугаас дөнгөж хамрынхаа үзүүрийг цухуйлган гуагалбал цаг агаар муудаж шуурга тавина.
Мэлхий уснаасаа холдож гуагалан явбал цаг агаар дулаан байна.
Намгийн мэлхий үдшийн цагаар удаан хугацаагаар гуагалбал маргааш нь цэлмэг сайхан өдөр болохын тэмдэг.
Тарвага эрт хөеөгөө цуглуулж, эрт ичвэл, өвөлдөө хүйтэрч цаг зүтгүү болохын шинж.
Тарвага ичээгээ нүхний амнаас түлхвэл өвөл удаан зүтгүү болно.
Тэнгэр бүрхэг байхад тарвага хошгирвол тэнгэр удахгүй цэлмэнэ.
Тарвага нүхнийхээ амсрыг тойруулан чулуу, шороогоор хүрээлбэл бороо зүсрэн орох буюу үер болно.
Тарвага хавар ичээгээ эрт цоолбол хойшид дулаан болохын шинж.
Муур, нохой цагираглан хэвтэж, хошуугаа дөрвөн хөлний хооронд хийж унтах нь салхи ширүүсэх, салхи бороо орохын тэмдэг.
Муур хумсаа хурцалж найтаах нь тэнгэр бүрхэж хур бороо орохын шинж.
Туулайн бөөр нь битүү өөхөлсөн байвал өвөл хүйтэрнэ.
Буга эврээрээ их сэжлэх нь тэнгэр муудахын шинж.
Муур гадаа гарахгүй байвал шуурга тавьж хүйтэрнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.