antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2017 Comments are off

Хямрал сөрсөн бизнес

нийтлэсэн Admin

Эдийн засгийн өсөлтгүй, хасах утгатай болсон хямралын үед шинэ бизнес эхлүүлж, эрсдэл үүрнэ гэдэг галаар наадаж буй мэт осолтой сонсогдож байж мэдэх юм. Гэхдээ эдийн засгийн мөчлөг сөрдөг бизнес гэж бий. Амжилттай эхлүүлж чадах юм бол эдийн засгийн айсуй өсөлтөөс ийм бизнесүүд илүү их ашиг олдог нь туршлагаар нэгэнт нотлогджээ. Олон хүн цомхотголд өртөж, хөдөлмөрийн зах зээл агшсан үед мэргэжил дээшлүүлэх болон төрөл бүрийн сургалтын, засварын үйлчилгээ, хүнсний худалдааны чиглэлийн бизнес цэцэглэдэг аж.

Хүмүүс зардлаа танаж, уламжлалт худалдан авалтын шийдвэр давамгайлдаг цаг үе бүх бизнест халтай байдаггүй. Харин хямралын үед бизнесээ эхлүүлж, эдийн засгийн өсөлтөөс ашиг хүртэх боломж юу вэ.

НЯГТЛАН БОДОГЧ

Хувь хүн, бизнес эрхлэгч хэн ч бай эдийн засгийн хямралын үед ч ялгаагүй татвараа төлж, санхүүгийн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой. Тиймээс хүнд цаг үед санхүүгийн сахилга батаа цаг үргэлж шалгаж байсан нь дээр. Энэ эрэлт нягтлан бодогчдын хэрэгцээг нэмэгдүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, нягтлан бодох үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаа хямралын үед цэцэглэдэг.

2009 оны санхүүгийн хямралын үед 500 орчим нягтлан бодогч, жижиг дунд, бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар 80 хувь нь эдийн засгийн тодорхойгүй нөхцөлд нягтлан бодох үйлчилгээ үзүүлж, санхүүгийн зөвлөгөө үзүүлэхдээ сэтгэл хангалуун байсан байна. Хүмүүс, жижиг, дунд бизнес эрхлэгчид татварт өгөх ашгаа өөрсдөө хэрэглэх боломжийг эрэлхийлдэг. Орлого, зарлагын уялдааг харуулдаг бэлэн мөнгөний урсгалаа нарийн хянаж, ойлгох хэрэгтэйг баялаг бүтээгчид сайтар ойлгодог. Гэхдээ хүнд цаг үед зориудаар дампуурсан тооцоолол хийхийг шаарддаг хүмүүс байдгийг санахад илүүдэхгүй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Эдийн засгийн хүнд хэцүү цаг үеэс үл шалтгаалан хүний амьдралд тохиолддог зүйл бол өвдөх. Хямралын үед ч хүмүүс өвддөг. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бусад салбартай адилхан ажлын байр олноор нь цомхотгож, зардлаа танах боломжгүй. Энэ бол эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалахгүй үйлчилгээ.

САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХҮҮД

Хямралын үед хүмүүс хөрөнгөө яаж ийгээд хамгаалахын тулд санхүүгийн мэргэжилтнүүдийг барааддаг аж. Тиймээс энэ төрлийн ажиллах хүчний урсгал илт нэмэгддэг байна.

АВТО ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Бэлэн мөнгөний хомсдол бага, зах зээл агшсан үед хүмүүс цоо шинэ автомашин худалдаж авах магадлал бараг тэг хувь болтлоо унадаг. Хуучин машинаа засуулсан нь илүү хэмнэлттэй сонголт учраас, тэр. Тиймээс авто засвар, техникийн үйлчилгээ нь мөнгө ховордсон үед ч цэцэглэх боломжтой салбар. Хэдэн төгрөг төлөөд автомашинаа хөл дээр нь босгоод авах уу, сар бүр банкинд хүүтэй зээл төлөөд суух уу гэдгээ хүмүүс сонгодог юм.

АХУЙН ХЭРЭГСЭЛ ЗАСВАРЫН ТӨВ

Шинэ машины оронд хуучнаа засуулдагтай адил хүмүүс гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь эвдэрлээ гэхэд шинээр авах бус харин засаж, сэлбүүлэх нь ихэсдэг. Угаалгын машинаа хаяхын оронд засуулчихдаг гэсэн үг. Мөн гарын доорх материалаар бүтээгдэхүүн хийчихдэг компанийн үйл ажиллагаа ч хямралын үед тэлэх боломжтой аж.

ОРОН СУУЦ ТОХИЖУУЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮД

Манайд бас л боломжийн үйлчилгээний нэг. Ялангуяа хямралын үед иргэд өөр хотод очиж ажиллах, гадаад руу явах, сар бүр лизингийн төлбөр өгөх боломжгүй зэрэг шалтгаанаар орон сууцаа аль болох хурдан борлуулахыг хүсдэг. Харин энэ зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн зууч нараас гадна орон сууц тохижуулах мэргэжилтнүүд хамгийн гол өрсөлдөгчид байдаг байна. Нэгэн үе манайд хуучин байр авч засварлаад, үнэтэй борлуулж ашиг олдог хувь хүн олон байсан. Харин Швед, Британи зэрэг улсад дотоод заслаас гадна уран зураг, гэрэл, ногоон байгууламж зэргээр орон сууц худалдан авагчийг татахад илүү ашигладаг. Богино хугацаанд худалдан авагчдын анхаарлыг татсанаар байрны үнийг 10 хувь илүү борлуулах боломжтой байдаг аж.

ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэдийгээр хямралын үед орон сууцны борлуулалт эрс багасдаг ч хүмүүст амьдрах газар хэрэгтэй. Гэтэл түрээсийн үйлчилгээнээс өөр сонголт эдийн засгийн уналтын үед байдаггүй. Түрээсийн агентлаг, газрын эзэд болон үл хөдлөх хөрөнгийн менежментийн компаниудын хувьд ипотекийн зээл авч чадаагүй иргэд хямралтай үед зах зээлээ тэлэх боломж нь юм.

ХҮНСНИЙ ХУДАЛДАА

Тансаг, үнэтэй рестораны олон үйлчлүүлэгч хүнсний дэлгүүрийн идэвхтэй худалдан авагчид болж хувирдаг. Рестораны дайтай хоол бэлтгэж идэх хүсэлтэй тэд төрсөн өдөр, баяр ёслолд зориулсан үдэшлэгээ хүртэл гэртээ тэмдэглэх нь ихэсдэг байна. Тиймээс ч хүнсний дэлгүүрийн борлуулалт ийм үед нэмэгддэг аж.

БАРТЕР СОЛИЛЦОО, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХУДАЛДАА

Орлого нь багассан ч дэлгүүр хэсэж авах таашаалаа бараа солилцооны дэлгүүрээс хангах тохиолдол бий. Ялангуяа, уруулын будаг, гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт хямралын үед эрс нэмэгддэг гэдэг. Тиймээс боломжийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн бол хүмүүс үндсэн хэрэгцээгээ хангасны дараа зорьж авдаг бараа юм.

З.Гэрэл

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car