antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2017 Comments are off

П.Анужин: Би итгэдэг

нийтлэсэн Admin

Эхнэрээсээ эхийгээ өмөөрдөг гэх
Муухан нэр зүүвч
Ижийгээ дотроо өргөсөн эр
Ясаа залгуулсан эх, гэргийгээ хожмоо
Хайрлана гэдэгт би итгэдэг
Учир нь түүнд эх хүнийг дээдлэх
Ухааны учиг буй учир

Уран донгодож, сайхан ярив гэж
Инээдэм ханиадам болгон адлуулах ч
Үг үйлийг дагуулан цэгцэрдэг гэдэгт би итгэдэг.
Үгийн урныг хэлхэгч
Утгыг ухагч тэр хүмүүн хожмоо
Үгийн хүчээр өөрийгөө бүтээх нь жам учир.

Хөлчүү хөөрүү эх орон гэж
Цээжээ дэлдлээ хэмээн шүүлгэх
Залуусын зүрхэнд элэг нутаг нь
Багтдаг гэдэгт би итгэдэг
Ухаан оюунаа барьж дийлэхгүй болсон ч
Эх орон хэмээх үг эрхгүй урсгах зөн бий учир

Монгол өөр хэмээлээ гэж
Басамжлан доромжлуулах
Эгэл Монголын дотор
Арай өөрсөндөө гэж өөрийгөө эрчлэх
Ухаан бий гэж би итгэдэг
Өөр гэх омголон бодлоос
Эгэлгүйг бүтээдэг нь үнэн учир…

Дээл өмсдөггүй
Хөдөө мэддэггүй
Монголоор сайхан ярьдаггүйгээ
Цэмцгэр боловсролтон гэж андуурах

Эхээ өргөдөггүй
Эмс хөрөнгө тойрохоо
Орчин цагийн нөхөр сэхээтэн гэж андуурах

Монгол хэмээх ондоошил бүгдийг
Туйлшрал хэмээн итгүүлэх бас итгэх
Дороо тулх үгүй
Зүрхэндээ дулаан үгүй
Оюундаа тунгаалт үгүй
Угтаа түүх үгүй
Үгэндээ хүч үгүй
Хүнтэнгүүдэд харин
Хэзээ ч би итгэхгүй ээ.

П.А

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car