Уг бичвэрт тэрбээр найз Райсадаа үгээр илэрхийлэхийн аргагүй талархаж байгаагаа өгүүлсэн байна. Харин хэзээ, хаана хагалгаанд орсон, биеийн байдал нь хэр байгааг дурьдсангүй.
25 нас хүрээд удаагүй байгаа Гомез өнгөрсөн зуны турш олон нийтийн нүднээс хол байсан нь эмчилгээтэй холбоотой гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна.
Райсан нь АВС сувгийн “Америкийн өсвөр үеийнхний нууц амьдрал” кинонд тоглож, олны танил болсон нэгэн юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч жүжигчний биеийн байдал хэр байгаа талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Ямартай ч Селена энэ сарын 12-нд Америкийн загварын долоо хоногт алдарт Анна Винтоуртай хамт байгаа нь паппарачдын дуранд өртсөн байна.
Лупус өвчин нь ихэвчлэн жирэмслэх боломжтой 15-40 насны эмэгтэйчүүд тусах магадлал ихтэй биеийн дархлааны хууч өвчин юм. Энэ өвчнийг туссан хүний бүх биеийн гадаад хэсгээс эхлээд биеийн дархлаа нь өөрийн биеийг өвчлүүлэгч эд болгож хувиргадаг аж. Үүнээс болж арьс, үе мөч, бөөр, уушиг, мэдрэлд гэх мэт бүх биеийг үрэвслүүлж илэрдэг.
Лупус өвчнийг чонын яр, арьсны сүрьеэ ч гэж нэрлэдэг.
Лупус өвчин үүсэх гол шалтгаан нь одоогоор ген болон гормон, орчноос нөлөөлөх хүчин зүйлүүдээс үүддэг гэж мэдэгдсэн боловч нарийн тодорхой мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: http://view.mn/news/17/10560
Холбоотой мэдээ
Comments are closed.