antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2017 Comments are off

Зуны Олимпийн наадам 2024 онд Парист, 2028 онд Лос Анжелест зохиогдохоор боллоо

нийтлэсэн Admin

Перу улсын нийслэл Лимад болсон санал хураалтаар 2024, 2028 оны Зуны Олимпийн наадмуудыг Парис, Лос Анжелес хотуудад тус тус зохион байгуулах шийдвэрийг Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр гаргалаа.

Парис хотод 100 жилийн өмнө 1924 онд Олимпийн наадам болж байсан бол Лос Анжелес 1932, 1984 онуудын наадмыг зохион байгуулж байжээ.

Эдгээр наадмуудыг зохион байгуулах өрсөлдөгчид Парис, Лос Анжелесаас өөр байгаагүй тул 100 хувийн саналаар дэмжигдсэн байна.

2024, 2028 онуудын наадам болох хотуудыг нэг дор сонгох шийдвэрийг ОУОХ өнгөрсөн долдугаар сард гаргаж байв. Учир нь 2024 оны эрхийн төлөө өрсөлдөж байсан зургаан хотын дөрөв нь зардал мөнгөний эрсдлээс болоод нэрээ татаж авсан юм.

Ингээд үлдсэн хоёр хотод 2024, 2028 онуудын эрхийг хувааж өгөх тохиролцоо хийсэн байна.

Парис хот өмнө нь 1992, 2008, 2012 онуудын эрхийг авахаар өрсөлдөөд ялагдаж байсан. Тэд 2024 оны Олимпийн наадмыг зохион байгуулахад 6.8 тэрбум евро төсөвлөжээ. Харин Лос Анжелес 5.3 тэрбум ам.доллар төсөвлөөд байна.

Ингэснээр ОУОХ түүхэндээ анх удаа 11 жилийн өмнө Олимпийн наадам зохион байгуулах хотыг тодруулж байгаа юм. 2024 оны эрхийг авахаар өрсөлдөж байсан Бостон, Будапешт, Ром, Хамбург хотууд нэрээ татсан нь ирээдүйд зохион байгуулах хүсэлтэй хот олдохоо болих аюул бий болж байгааг харуулжээ. Тиймээс ийнхүү олон жилийн өмнө баталгаажуулж байгаа бололтой.

Эх сурвалж: Reuters


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car