antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2017 Comments are off

Т.Баярхүү: Эмэгтэй хүнийг гомдоосон хүн энэ насандаа өөдөлдөггүй сургаалийн учир

нийтлэсэн Admin
Монголчуудын ” аминч эрдэм” : Жам(нас) бол философи мөн
Жама (жим) гэдэг үг брахма /бүтээлч/, чакри/ цөм, төв/ , мантри / шившлэг/, садака /зөн горилогч/, шура/ диваажин хойд амьдрал /, бхава/ үзэл санаа/, пракрти/ ухамсрын үйлдэгч зарчим шидлэг/, гэх мэт буддын нэр тоймуудын нэг. Гэхдээ ари, скифт, шумер, нараар дамжсан зам( жим) гэсэн монгол утга. От, ут бол гал гэсэн түрэг үг тул,,, богатырь бол орос, хуантайзу бол эртний нангиад сударт  гэх зэргээр заавал гаднаас зээлсэн мэт өөрсдөө тоть шиг байх уу?
Өгүүлэх ину: 
Шинжлэх ухааны хөгжил тухайлбал физикийн салбарын онолууд ньютоны ертөнцийн таталцлын хууль, кеплерийн хуулиуд,кинетик онол, амперийн хууль, фарадейн хууль, кулоны хууль, цахилгааны онол, эйнштейны харьцангуйн онол, атом молекулын бүтцийн онол, цөмийн физикийн онол, эгэл бөөмсийн онол судалгаа аль нь ч амины бус бодисын онол хуулиуд юм. Энэчлэн биологийн салбарын олон арван шинжлэх ухаан цэцэглэж шинэ шинэ нээлт  онол бүтээлүүд гарсаар байгаа боловч амийг хайхраагүй зөвхөн материас эрж зүрхний хөдөлгөөн, амьсгалын тоо, цусны цохилт хэм гэж зүрх, уушиг, цус эс эмчилсээр байна. Өнөөгийн гайхамшигт нээлтүүд, гүн ухааны мэдлэг” амин” судалгааг хөгжүүлье гэтэл хүн төрөлхтний энэ чиглэлийн мэдлэг хүй нэгдлийн үеэрээ байгаа нь харамсалтай. Амины мэдлэг төсөөлөл чулуун зэвсгийн үеийн хэмжээний хөгжилтэй айдас л байгаа. Тэр айдас өнөөдөр амийг хайрлаж, ухамсар сэтгэлгээг гурвал болго гэж түгшүүрлэж байна. Энэхүү философи санааны үүсэл адаглаад амины нас жамыг эргэцүүлэхэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл лав л цэрэг, дайн, хор, зэвсэг, алуурчин гэх мэт юм үгүй болно гэсэн тойм төрж өвчин өлсгөлөн, экологийн сүйрлийн эсрэг хамаг төсөв мөнгө урсах хөгжлийн үндэс тавигдах болов уу. Бид ирээдүйн сая сая жилийн өмнө аэ төрж буй бүдүүлгүүд, амин хөгжлийг төсөөлөх гэж ядаж байгаа ирээдүйн өмнөх хүй нэгдлийнхэн. Иймд ахуй ухамсар хоёрын аль нь вэ гэх анхдагчийн сэдвийг тойрч төөрөх бус ” амь- ахуй- ухамсрын” жам шүтэлцээг судлах асуудал философи мөн гэдэгт итгэцгээе.
Амийг ухамсар нь хорлон хөнөөж болно/ боож үхэх, хор уух, биеэ буудах, үзэлдээ итгэж амь биеэ золиослох/.  Эмгэнэлтэй нь аминаас чухал үйлс байхгүй. Өөрөө юмуу өрөөлийг үхүүлж ялалт байгуулна гэдэг тэнэг санаа юм. Амийг бас ахуй нь / ядуурал, өвчлөл, хөлдөх, осолдох, осгох, өлбөрөх/ хөнөөж болно. Гэвч ахуйг бүрэлдүүлэхэд ухааны болоод биеийн дорой байдал, нийгмийн болон төрийн үхмэл бодлого нөлөөлсөн байж болно. Амийг ухамсар аварч болно. Хөлдөж үхэхгүйн тулд цас ухах, гал гаргах. Амийг бас ахуй нь аварч болно. Цангаж үхэх гэж байтал нүүрэн дээр нь аадар асгарч болно. Энэ бүхний холбоо эргээд тэс өөрөөр хувирах тохиолдол ч хязгааргүй. Амиа хорлох бодол биеийн ятгалга нь ахуйтай холбоотой байгаад ядуудаа гутарч цөхрөн олс хоолойдоо углан дүүжилтэл хэн ч юм тэрбум төгрөгийн гэрээслэл бариад гүйж ирэхэд мөнхрөх тухай мөрөөдөл эхэлж болох. Гайхамшигт амьдралын боломж шунал буцалсан агшинд амь хэмээх үл үзэгдэгч ахуй болоод мөрөөдлөө сөнөөж гэв гэнэт  тэрбум төгрөгөөр ийм тийм юм авна, ерөнхийлөгч болно, дуурь драм, алтан хөшөө, энэ санаагаа тэмдэглэх гээд эргээд суутал амьсгал хурааж болох. Бүх л зүйл үүсэл, төрөлт, үхэл, мөхөлтэй бөгөөд эдгээрийн хооронд орших нь амьдрал. Аугаа амьдрал мандтухай!. Анх- энх- мөнхийн онол сэртүгэй. Нас гэдэг ойлголт зөвхөн амины тоолуур биш бас ахуй ухамсрын хэмжүүр болохынхоо хувьд төгс ажээ. Үүсэл бол хөдөлгөөний эхлэх цэг, хөдөлгөөнийхөө явцыг тодорхойлох дээд хэлбэр, эхлэл нь эцэс цэг рүү ахих хөдөлгөөний тоолуур болдог. Эцсийн цэг нь шинэчлэлийн эхний цэг. 1917 оны октябрийн хувьсгалд ” үзэл санааны” хөшүүрэг “ялалт” авчирсан.
Дэлхийн 2- р дайн рейхстагт эцэслэхэд фашизмын “амийг” гэсгээн яллажээ. 1990 ээд онд социализмыг капитализм дийлсэн нь ” ахуй” тодорхойлсон үйл хэрэг зонхилж ухаан санааг уруу татсан хэрэг. Гэвч эдгээр хандлага бүр өрөөсгөл болох нь илт тул ” үнэн” биш юм. Октябрийн хувьсгалд ” амь ахуй” хоёрыг хохироон үзэл ялсан бол, 2- р дайнд” ахуй ухамсар” хоёрыг хэлмэгдүүлж ” амь” ялсан байж болно. Капитализм социализмыг нугаслахдаа ” ахуй” нь ухамсар амь хоёрыгоо гутаан ниргэсэн байж болно. Гурвал онолын ёсоор бол ерөөсөө октябрийн хувьсгалыг өдөөхгүй, дэлхийн 2 р дайныг дэгдээхгүй, социализм 1990 д онд сөхрөхгүй байх нөхцөл боломж өчнөөн байсан. Энэчлэн 1917 онд хаант засаг, 1945 онд фашист герман, 1990 онд коммунист үзэл ялж болох магадлал бас түгээмэл байсан. Нас бол жам биш харьцангуй ухагдахуун үйл. Жам үнэмлэхүй туйлын үнэн бөгөөд нас барах нь ертөнцийн зайлбаргүй мөн чанар. Зөвхөн өнөөдрийн ” зөв, тийм”, ” буруу, үгүй”  хэмээх хариулттай ” ялалт, хожил, хөгжил” зөвхөн ” үнэн” гэгч цэцэрхэл насны хувь заяатай ихээхэн холбоотой. В.И.Ленин 6- н настайдаа хижиг өвчнөөр үхсэн бол, Гитлер 19- н настайдаа цэрэгт байхдаа дэглүүлээд суугаа болсон бол, Горбачев хамтралийн даргаас авгайн асуудлаас болж хөөгдсөн бол өнөөдөр хүн төрөлхтөн юу гэгч ялалттай суух байсан бол. Гурвал онолын ирээдүй хязгааргүй ч юмс үзэгдэл бүхэн жам гэдэг хязгаартай, нас гэдэг тоолууртай.
Ухаант хүмүүн төрөлхтний хувь заяа тэнгэр эцэг, байгал эхийн алтан хэвлий, ангир шар уураг, ариун элбэрэлт хайраас уяатай билээ. Энэ нь өөрт эхийн ач,үрийн эх- ханийн ач, үрийн хань – бэрийн ач юм. Ийм учир Монгол ардын болон уртын уянгат дуунууд энэ л философийг үеэс үед зүрхнээс зүрхэнд дамжуулдаг байжээ. Энэ л сэтгэл эмхтэйчүүдийг үл ялгаварлах гүн ухааны үнэмшлийг хэвшүүлж хэв ёс, хууль цаазаараа хамгаалж ирсэн өвөрмөц онцлогийг дархалжээ. Гурвал онолын ” эцэг- эх- үр” гурван хэлхээний бодот байдал энэ юм. Гоомарал, монголжин, Алангуа, Өүлэн, Бөртэ, Есүй, Дөргөнө, Мандухай гээд олон хатдын онцгой эрх сүр түүхнээ мөнхөрсөн нь яах аргагүй монгол философийн буян. Энэ л ухаанд суурилснаас ” их ёс” хийгээд хожмын хуулиуд эмхтэйчүүдийн эрхийг батлан хамгаалж” хөнжлийн үзүүрээс татах” ахул цээрлэлд хүрэх ариуныг баталгаажуулсан.  Хаан болсон ч ээжээсээ ичингүйрч асан Чингис хамгийн сүүлийн аян дайнд гэргий Есүйнхээ мэргэн ухаанд биширч хүний нутагт ч ханийн халамж дунд тэнгэртээ хальсан. Тэрбээр эмхтэй хүнд ” төр- нэр- эр” гурван эрхэм байх ёстойг номложээ. Эмхтэй хүнд шүтээн тахилгын журмын дархан эрх илүү их бий нь гайхамшиг юм. Хүний насны тухай гурвал онол дахь гүн ухааны утга нь хайр, эхийн хайр, энэ хайраас ургах нинжин сэтгэлийн буян амин хайр авай. Иймийн учир монгол эхчүүд үрээ бүү айлж / бүү ай буюу бүүвэй/ өсгөдөг юмсанж. Эцэг хүн ч эхийн үр тул насны учир холбогдол нь эх хүн. Эм хүн самуун ахул айл гэр, амь бие, ахуй төр бүгд самуурах тул эмхтэй хүн ертөнцийн насны амин учир ажээ. Эм хүн бас өөрөө ээжийн үр. Эмхтэй хүнийг гомдоосон хүн энэ насандаа өөдөлдөггүй сургаалийн учир энэ болой. 
Үргэлжлэл бий.
Т.Баярхүү
“Монгол ухаан есөн эрдэм” номын хэсгээс…

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car