antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2017 Comments are off

Умард Солонгосын цөмийн туршилтууд

нийтлэсэн Admin

Энэ сарын 3-нд БНАСАУ цөмийн туршилт хийж үүнээс үүдсэн 6,3 магнитудын газар хөдлөлт хөрш Хятад улсад бүртгэгджээ.  Үүнээс хойш удалгүй Умард Солонгос устөрөгчийн бөмбөг амжилттай туршснаа зарлалаа. Дэлхий нийт энэ явдалд туйлын сөрөг байр сууринаас хандаж байна.

Умардууд цөмийн зэвсэгтэй их гүрэн болох уу. Энэ асуултад хариулахын тулд тус улсын цөмийн хөтөлбөрийг эргэн харах хэрэгтэй болох байх.

Анхны туршилт: Пхеньян 2006 оны аравдугаар сарын 9-нд цөмийн анхны туршилтаа хийж байснаас хойш 11 жил өнгөрч байна. Анхны туршилт  тус улсын зүүн хойт зүгт байрлах Пхунгерийн туршилтын талбайд болжээ. Тэд энэ туршилтаа түүхэн үйл явдал хэмээн нэрлэж байв. Тухайн үед АНУ-ын Геологийн алба  4,3 магнитудын чичэргээг бүртгэж авсан бөгөөд харин ОХУ-ын Батлан хамгаалах яам энэхүү дэлбэрэлтийн хүч нь 5-15 килотонн тротилын эквиваленттай тэнцэж байна хэмээн мэдээлж байсан юм.

Хоёр дахь цөмийн туршилт: 2009 оны тавдугаар ссарын 25-нд болжээ. Энэ туршилтаа тэд “Цөмийн гүрний бие даасан хүч чадлыг бүх талаар бэхжүүлэх зорилгын хүрээнд хийсэн” хэмээн тодорхойлж байв. Цөмийн дэлбэрэлтийн хүчин чадал өмнөхөөсөө өсч, 4,7 магнитудын чичэрхийлэл бүртгэгэдэж, хүчин чадлын хувьд 10-20 килотонн-ын хэмжээнд хүрсэн байв.

Гурав дахь туршилт: 2013 оны  хоёрдугаар сарын 12-нд БНАСАУ цөмийн гурав дахвь туршилт амжилттай хийснээ зарлав. Газар доорхи энэ туршилтын хүчин чадал үлэмж өсч бүр 40 килотонн хүрсэн гэх мэдээлэл байдаг. Газар хөдлөлийн чичирхийлэл бүр 5,1 магнитуд болтлоо нэмэгджээ. Тэр үед Пхеньян зөөгч пуужингаар онилсон байнд хүргэх боломжтой бүрэн хэмжээний цөмийн зэвсэгтэй боллоо хэмээн мэдээлж байв.

Дөрөв дэхь туршилт: 2016 оны нэгдүгээр сарын 6-нд Пхеньян устөрөгчийн бөмбөгийг эх орны технологиор бие даан бүтээж туршсанаа зарлан мэдээлсэн юм. Гэхдээ энэ нь устөрөгчийн бөмбөг байсан эсэхэд шинжээчид эргэлздэг. “АНУ тэргүүтэй улс орнуудын  зүгээс БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлого явуулж, цөмийн дарамт шахалт үзүүлж байгаа ийм нөхцөлд улс орныхоо тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүднээс ийм туршилт хийж байгаагаа” тус улсын Засгийн газрын мэдээнд онцолж байв.

Тав дахь туршилт: Тус улс 2016 оны 9 дүгээр сарын 9-нд тав дахь удаагийнхаа цөмийн туршилтыг хийв. Шинжээчид энэ туршилтын хүчин чадлыг 10 килотонн хэмээн үнлэсэн. Гэхдээ газар доорхи чичирхийллийн хэмжээ 5,3 магнитуд хүрчээ.

Энэхүү туршилтын дараа шинжээчид БНАСАУ “Мусудан” дунд тусгалын пуужинд зориулсан цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэх боломжтой болсныг сануулсан юм.

Зургаа дахь удаагийн туршилт: Өнгөрөгч амралтын өдрөөр буюу  3-ны өдөр болсон газар доорхи туршилтыг устөрөгчийн бөмбөг хэмээн тодотгож байна. Устөрөгчийн бөмбөг буюу халуун цөмийн бөмбөг нь сүйтгэх чадлаараа ердийн атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хүчтэй байдаг. Энэ удаагийн туршилт  тав дахь туршилтын үүсгэсэн чичиргээнээс 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй чичиргээ үүсгэсэн нь энэ бөмбөгийн чадал 100 килотонн байх боломжтойг мэргэжилтнүүд  дүгнэжээ.

Эх сурвалж: ТАСС


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car