antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2017 Comments are off

Дундговь аймгийн төл бойжилт 99,9 хувьтай байна

нийтлэсэн Admin

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХҮБХЗГ-дарга Б.Батхүү Дундговь аймгийн Хүнс  хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж,  Монгол улсын Засгийн газар, салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Дундговь аймагт 1312228 толгой эх мал төллөхөөс 1132527 толгой эх мал төллөж төллөвөл зохих нийт хээлтэгчийн 87 хувь нь төллөөд байна. Төл бойжилтын хувь 99,9 хувьтай. Том малын зүй бусын хорогдол 674 мал хорогдсон. Үүнээс өвчнөөр 207,  Хээлтэгч мал 49 толгой хорогдоод байна.  Энэ жил тус аймаг төмс 30 га, хүнсний ногоо 22 га, малын тэжээлийн ургамал 31 га-д тус тус тариалсан байна. Тариалалтын явц 80 хувьтай  явагдаж байна.

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлаас Фургон маркийн авто машиныг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт,  15 сумын мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл олгох батламжийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү гардуулж өглөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car