antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2012 Comments are off

Цас саравчилж, аяс уярлаа

нийтлэсэн Admin

Цасан давхарга хуудас хуудсаараа ханзарч, цагийн аяс уясан зөөлөрчээ, Хэд хэдэн есийг давж өнгөрөөсөн цагаан цас харлатлаа нимгэрч, саравчлан гозойсон мөснүүд хэзээ мөдгүй тасрах гэж байгаа мэт харагдана. Миний Монголын ард түмэн нэгэн урт өвлийг даван, нялххан хавартайгаа золгож байна.

Хаа нэг цас хялмаалах ч урин цаг хэдийнэ наашилсныг илтгэх хүч муутай цасан ширхгүүд газар хүрмэгцээ бутарна. “Хүний дүү өөд татдаг, миний дүү уруу татдаг” хэмээн хуучин цасны хавар цагийн бодол хаа сайгүй мэдрэгдэх шиг.

Ирж буцах хорвоогийн жам бидэнд шинийг өгч, бас өгснөө авсаар.

Хавар цагийн эхний өдрүүдэд хамгийн сайхан бодлыг биедээ тээж, муу үг амнаасаа унагалгүй явах ёстой гэдэг билээ. Бодвол битүүлэг, шинэлгээндээ бэлтгэсэн хүмүүс урьдынхаас илүү ажилтай үүнийгээ дагаад урьдынхаас илүү уцаар төрж болох. Тэгвэл уурлахаа хойноо үлдээж, уужимхан байхыг хичээгээрэй. “Байна гэж бардалгүй, бага гэж чамлалгүй” боломжоороо идээ тавгаа базааж хамгийн гол нь сэтгэлээрээ бүтэн дүүрэн байгаасай. Сэтгэлдээ дүүрэн байвал бэлтгэж базаасан бүхэн чинь бүрэн дүүрэн байх билээ. Цас саравчилж, аяс уярсан энэ өдрүүддээ улаан залаат монгол түмэн минь дүүрэн сайхан шинэлээрэй.

Э.ЭНЭРЭЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car