antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2017 Comments are off

Энэ жил улсын хэмжээнд 66,0 сая толгой мал өвөлжинө

нийтлэсэн Admin

-150 гаруй сумын нутаг гантай байна-

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургадугаар сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болжээ.

Мөн 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийгээд байгааг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тодотгов.

Яаманд аймгуудын ХХААГазруудаас ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна. Энэ жил улсын хэмжээнд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоог гаргаад байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д албан даалгавар хүргүүлж биелэлтийг гаргаж ажиллаж байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car