antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2017 Comments are off

Нийслэлчүүдийн амарч зугаалах JCI Garden төгөл

нийтлэсэн Admin
Наадмын дараа намар гэдэг. Намрын сэрүүтэй золгохоос өмнө алдаж болохгүй амралтын сайхан өдрүүдээрээ нийслэлчүүд хамгийн түрүүнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог болжээ. Тэр дундаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хэсэг дэх JCI Garden төгөлд гэр бүл, үр хүүхдээ дагуулан зугаалах хүмүүс нэмэгдсээр байна.
Дэлхийн 200 мянга гаруй манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллагын ASPAC буюу Ази-Номхон далайн бүсийн чуулган энэ оны 6-р сарын 8-аас 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, 51 орны 3600 гаруй бизнес эрхлэгч, манлайлагч залуус манай оронд айлчлан ирсэн билээ.
JCI Монгол байгууллага нийгэмд хандсан, эерэг өөрчлөлтийн төлөөх олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь 2017 ASPAC чуулганыг тохиолдуулан нээлтээ хийсэн JCI Garden төсөл юм. Энэхүү төслийг Монголын JCI Конгресс салбар байгууллага хариуцаж, орон орны JCI байгууллагууд, JCI Монгол байгууллагын 13 салбар байгууллага, тэдгээрийн ахан дүүсийн харилцаатай гадаадын 12 салбар байгууллагуудтай хамтран ажилласан юм. Үүний илэрхийлэл болгож JCI Garden төглийн эхлэл цэгт JCI алдрын самбар, JCI нөхөрлөлийн цагийг байрлуулан тавьжээ.
JCI Garden-аар зугаалах хосууд, найз нөхдүүд, гэр бүлээрээ заавал зурагаа авахуулдаг зүрхэн хэлбэртэй сандал, жилд 2 удаа нээж хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг сонсох 12 жил бүхий хүслийн хайрцаг төглийн төв хэсэгт байрлаж байна. Мөн JCI Garden нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урт дугуйн замаар тойрч ирэх хүмүүсийн амралтын зогсоол болж байна. Хөлөө амраах сандал, сүүдрэвч, мөн урдхан хэсэгт нь авъяас чадвараа үзүүлэх хэн бүхэнд нээлттэй тайз босгосон аж.
Наадмын урт амралтууд дууссан ч амралтын дараах их ажлаа амжуулангаа олон олдохгүй дулаахан өдрүүдийг ашиглаад аваарай, нийслэлчүүд ээ.

Эх сурвалж http://www.info.mn

Нийслэлчүүдийн амарч зугаалах JCI Garden төгөл
Нийслэлчүүдийн амарч зугаалах JCI Garden төгөл
Нийслэлчүүдийн амарч зугаалах JCI Garden төгөл
Нийслэлчүүдийн амарч зугаалах JCI Garden төгөл
Нийслэлчүүдийн амарч зугаалах JCI Garden төгөл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car