antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2012 Comments are off

50 сая АН-ынхныг орлого, татвараа шалгуулахад хүргэж байна

нийтлэсэн admin

Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс намдаа 50 сая төгрөгийн хандив өгч дууссан. Хандивыг дөрвөн үе шаттайгаар хураасан бөгөөд дөрөвдүгээр шатанд 99 хүн 12.5 сая төгрөг өгснөөр намын удирдлагуудынхаа тавьсан “50 сая төгрөг” хэмээх хүндхэн босгыг давжээ.

Хэл ам дагуулан батлагдсан Сонгуулийн хуулийн 39.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно” гэж заасан. Энэ нь сонгуулийн сурталчилгаанд зориулж нам болон нэр дэвшигчид нэг хүнээс нэг сая хүртэлх төгрөгийн хандив авч болно гэсэн үг.

Харин Ардчилсан намын удирдлагууд 2012 оны сонгуульд нэр дэвшигч бүрээсээ 50 сая төгрөг татснаар давхар давхар хууль зөрчиж байна. Сонгуулийн хуулиас гадна  Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3-т “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая төгрөг, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгуулагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заажээ.

Нэг ёсондоо Ардчилсан намын удирдлагуудын гишүүдээсээ 50 сая төгрөгийн хандив авсан нь Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байна. Энэ хүрээнд АН-ын 50 сая төгрөгийн татвар татвар уу, эсвэл хахууль уу гэдэг маргаан хүртэл дэгдэж эхэллээ.

“50 саяа төлсөн хүмүүс бүгд л хувийн том бизнестэй нөхдүүд. Мөнгөөр улс төрд орохын тулд тэд хууль зөрчиж, АН-ын удирдлагуудыг лоббидож байна” хэмээн мөнгөө төлж чадаагүй нь хашгирч, “Намын шийдвэрийг биелүүлээгүй үл тоож, намдаа хандив мөнгө өгөхөөс татгалзсан нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн мөнгөө төлсөн нэг нь эсэргүүцэж байна.

50 сая төгрөг тойрсон энэ маргаан АН-ын дарга Н.Алтанхуягийг нилээд зовоох бололтой. Энэ маргаан сүүдээ даамжирч 50 саяа төлж чадаагүй хүмүүс мөнгөө төлсөн нэгнийхээ орлого зарлагыг үзнэ, татварт шалгуулна хэмээн шантаажилж, бөөн хэрүүл дэгдээж байгаа ажээ.

Тухайлбал,  Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  зарим гишүүн хандивын мөнгөө гүйцээж өгч чадалгүй гацаанд орчихоод байгаа ажээ. АН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн Ц.Оюунгэрэл л гэхэд 50 сая төгрөгөөс ердөө таван саяыг нь л өгсөн гэв.

Тэр ч бүү хэл “Намд 50 сая төгрөг өгөхгүй” хэмээн  тогтоолын төсөл дарга нартаа өргөн барьж, баахан хүүхнүүд уруу татсан хэрэгт З.Энхболд нарын гишүүд унаад байгаа юм байна. Уруу татагдсан эмэгтэйчүүд удирдлагуудаа  “Нэр дэвшигчдийг зоосны нүхээр харж байгаа” гэсэн шүүмжлэл өрнүүлж, “хошуугаа унжуулж” байгаа сурагтай.

Мөн “Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гишүүдээсээ 50 сая төгрөг хураан авч байгаа нь хууль бус” гэж эсэргүүцэх хүмүүс өдрөөс өдөрт олширч байгаа юм байна. Нөгөө талд 50 саяа төлсөн 99 гишүүн “Бид хаана нэр дэвших бэ” хэмээн гүйлдэж, тойргоо булаацалдаж хэрэлдэж байна. Үүнээс болж АН-ынхан өнөөдөр баян хоосноороо ялгарч тэмцэлдэж байна.

С.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car