antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2017 Comments are off

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО” ХУУЛЬ БУС ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ГЭВ

нийтлэсэн Admin

“Богд Асар Инженеринг” компани оршин суугчдаасаа 80 гаруй сая төгрөг завшсан талаар СӨХ-ийн захирал Г.Нямдаржаа өмнө  нь мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр энэ хэргийг “Эрчим хүчний зохицуулах хороо”-ны дарга А.Телейхан дэмжин, хууль бус зевшөөрөл өгсөн талаар тэрээр мэдэгдлээ. Тус компани 2015 онд дулаан, ус, цахилгаан гэх нэрийдлээр оршин суугчдаас их хэмжээний мөнгө авсан ч дулаалга муу, бөглөрөл үүсдэг, зэвтэй ус байнга гоождог гэх гомдол тасардаггүй аж.

Тэд “Богд Асар Инженеринг” болон “Эрчим хүчний зохицуулах хороо” хамтран дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж энэ зөвшөөрлийг олгосон нь шударга бус гэж үзэж байна. Иймд тус компанийн орон сууцны ашиглалтын контороор дахин үйлчлүүлэхгүй гэж мэдэгдсэн 6000 оршин суугч гарын үсэг зуржээ.

Энэ талаар “Эрчим хүчний зохицуулах хороо”-ноос тодруулахад, манай зөвшөөрөл хууль ёсных, иргэн Г.Нямдаржааг тодорхой нотлох баримтгүй ярьж байна гэлээ.

Зууны мэдээ
Б.Хандсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car